Рейв стилийн эсвэл загасчны, энгийн даавуун эсвэл винил гээд энэ зун та ямар ч загварын панама сонгосон бай ямагт тренди харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.
Загасчдын өмсдөг шиг өргөн хүрээтэй, уяатай панама нь 3.1 Phillip Lim ба Rejina Pyo брэндүүдийн шинэ цуглуулгад багтжээ.
Гар урлал нь энэ зуны хамгийн том хит болсон байгаа. "Эмээгийн нэхсэн" даашинзууд, макраме техникээр хийгдсэн гар цүнхнүүд, сүлжмэл туфли гээд дизайнерууд бидэнд хөлөөсөө толгой хүртэл гар хийцийн загвараар гоёхыг зөвлөсөн юм. Сүлжмэл панама нь ч хамгийн өндөр эрэлттэй трендүүдийн нэг байх болно.
Бидний багадаа өмсөх дуртай байсан панама малгай эргээд моданд орсонд олон хүн баяртай байгаа. Тиймээс энэ зун бид их хотын гудамжинд олон панама харах нь гарцаагүй биз ээ. Харин та бусдаас ялгарахыг хүсвэл өвөрмөц хээ, өнгөтэй загварыг сонгоорой. Гэхдээ ингэхдээ бусад хувцаслалтаа нэгэн жигд, монохром өнгөтэй байлгахыг зөвлөх байна.
Ийм төрлийн панама нь халуун өдрүүдэд зовлон нэмэхээс цаашгүй ч гэлээ бороотой үед харин жинхэнэ орлошгүй аксесуар байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт