Lamborghini дэлхийн анхны супер автомашины ойн баярыг тэмдэглэж байна

Miura загварын 50 жилийн ой

Энэ жил Италийн алдарт автомашин үйлдвэрлэгч Lamborghini компани өөрсдийн анхны супер автомашин болох Miura загварын 50 жилийн ойн баярыг тэмдэглэж байна

Өмнө нь Lamborghini энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж Италийн хойд болон төвийн бүс нутгаар Miura загварын эзэмшигчдийн цуглаан зохион байгуулж байсан. Тэгвэл одоо тэд "Aventador Miura Homage" нэртэй хязгаарлагдмал цуглуулгыг гаргаж байна. Тус цуглуулга нь нийт 50 ширхэг автомашинаас бүрдэж байгаа ба машин тус бүр өөрийн гэсэн онцгой дугаартай. Lamborghini компаний Ad Personam студийн бүтээсэн энэхүү өвөрмөц загварыг домогт эх загвартай яг адилханаар бүтээжээ.

Lamborghini Miura нь анх 1966-1973 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан спорт автомашин юм. Тухайн үедээ уг загвар нь дэлхийн хамгийн үнэтэй автомашинуудын нэг байсан ба түүхэндээ хамгийн анхны супер автомашин гэж тооцогддог.

Хязгаарлагдмал тоогоор гарах шинэ цуглуулга нь Rosso Arancio Miura, Verde Scandal ба Blu Tahiti гэсэн улаан, ногоон, хөх  гэсэн гурван сонгодог өнгөтэй гарсан байна. Техникийн үзүүлэлтийн хувьд эх загвартайгаа ижил буюу 2,9 секундэд 100 км/цаг хурд авч,  350 км/ц хүртэл хурдлах чадвартай.

Buro.Mongolia

2016-06-27, 14:00

  • Зураг: