Porsche эзэмшигчийн түүх: Ц.Батбаатар болон түүний 911 Turbo

Герман инженерчлэлийн нүүр царай, өндөр чанарын баталгаа болсон Porsche брэнд Монголд орж ирээд аль хэдийнэ 5 жилийн нүүрийг үзжээ. Үүнтэй холбогдуулан үгээр тайлбарлахад хангалтгүй энэхүү гайхалтай автомашины хүч чадал, онцлогийг харуулахаар бид “Porsche эзэмшигчийн түүх” цувралыг эхлүүлж, уншигчиддаа таван онцгой эрхэм, таван үзэсгэлэнтэй Porsche-г танилцуулж байна. Цувралаа Ц.Батбаатарын түүхээр эхлүүллээ.

Porsche брэндийн хамгийн алдартай загвар гэгддэг 911 шиг домог болж чадсан машин гэж үгүй. Энэ бол бараг бүх автомашин сонирхогчдын амьдрах хугацаандаа заавал худалдаж авахыг хүсдэг, олон олон сая хүний чин сэтгэлээсээ шүтдэг машин юм. Шагналуудыг хүртэж, харцуудыг булаадаг 911 өөрийн энэхүү статустаа зүгээр нэг сайн машин гэдэг утгаараа хүрээгүй. Харин онц сайн үнэлгээг гүйцэтгэл болон үзүүлэлтээрээ байж болох бүхий л ангилалд жилээс жилд, олон жил дараалан хүртэж чадсанаараа ийнхүү домог болсон билээ.

Их биед нь нэг ч хатуу шугам байхгүй, хэлбэр нь бүхэлдээ усны урсгал мэт зөөлөн харагддаг 911 нь анх 70 жилийн өмнө үйлдвэрлэгдэхдээ л өөрийн сонгодог загвараараа спорт машины нэрийн хуудас болсон байдаг. Гайхалтай нь энэхүү автомашины үндсэн дизайн энэ олон жилийн дараа ч өөрчлөгдөөгүй, амжилт нь буураагүй, харин ч эсрэгээрээ улам бүр нэмэгдсээр. Бага насны хүүхдээс спорт машин зурахыг хүсэхэд ихэвчлэн 911 шиг хэлбэр дүрс зурсан байдаг нь энэхүү машины статусыг илтгэх биз ээ.

Мэдээж Porsche-г юуны түрүүнд тодорхой амжилтын бэлгэдэл гэж харах нь элбэг ч үйлдвэрлэгчид болоод Porsche эзэмшигчдийн хувьд энэ нь бэлгэдэл гэхээс илүү хийж буй зүйлдээ шилдэг нь болохын тулд шаргуу хөдөлмөрлөсний үр дүн, нэгэн төрлийн шагнал болсон байдаг.

" 911 Porsche маань зүгээр нэг энгийн тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү миний залуу насны хийсэн бүтээснийг өөртөө шингээж, ирээдүйд үр хүүхдэд маань өвлөгдөх үнэт зүйл гэж би боддог "

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

www.porsche.com

Buro.Mongolia

2020-07-02, 10:50