Ойрын үед Миланы нисэх буудлыг Италийн Missoni загварын ордны нүүр болсон судал хээтэй өндөр баганууд чимэх болжээ.
Миланы нисэх онгоцны буудал Missoni -гийн 14 метрийн өндөртэй инстоляциар гоёжээ. Tra le Righe #2 нэртэй урлагийн энэхүү бүтээл нь Италийн Ломбардийн Галларате хотын MA*GA урланд тавигдаж буй үзэсгэлэнгийн хэсэг юм. Яг энэ хотод Оттавио болон Розита Миссони нар олон жилийн өмнө анхныхаа дэлгүүрийг нээж байсан түүхтэй.
Судалтай өндөр багануудын дороос нисэх буудлын үйлчлүүлэгчид Милан хотын тухай болон Missoni загварын ордны тухай мэдээлэл авах боломжтой.
2015-07-02, 20:35
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт