Эрүүл хоолны талаарх 9 домог: Хималайн ягаан давс, идэвхжүүлсэн нүүрс зэрэг нь үнэхээр ач тустай юу?
Маркетинг, бидний итгэмтгий зан, эстетизм зэргээс хамаарч эрүүл амьдралын хэв маягийн талаар өнөөдөр маш олон үлгэр домгууд бий болжээ. Тиймээс бид эрүүл хооллолтын талаар хамгийн өргөн хүрээнд тархсан худал мэдээллүүдийг цуглуулан үнэн зөв хариулт өгөхөөр шийдлээ.
Домог
Даралт бууруулж, дархлаа болон хоол боловсруулах системд сайнаар нөлөөлж, бие организмоос токсин гадагшлуулна.
Үнэн
Шим тэжээлийн хувьд энгийн давстай бараг ижил. SPEX Certiprep-ийн мэдэгдсэнээр хүнд металлаар баялаг. Гэхдээ гоё харагддаг.
Домог
Өдөрт нэг хундага улаан дарс ууснаар тархины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжиж, эстрогенийн түвшинг нэмэгдүүлж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн болгоно.
Үнэн
Улаан усан үзэм нь ресвератрол гэх антиоксидантаар баялаг. Гэхдээ улаан дарснаас хангалттай хэмжээний ресвератрол авахын тулд хүн өдөр бүр асар том торх улаан дарс уух хэрэг гарна. Энэ нь мэдээж эрүүл мэндэд маш аюултай.
Домог
Бүхэл үрийн талх бол мөнх амьдралд хүрэх түлхүүр. Мөн хэрэв хиамтай бородинский талхыг бүхэл үрийн талхаар сольбол жин нэмэлгүй, турж болно.
Үнэн
Бүхэл үрийн талх цагаан талхтай харьцуулахад арай бага калоритай гэсэн судалгаа бий. Гэхдээ бүхэл үрийн талх ч гэсэн нүүрс ус, илчлэг ихтэй. Та спорт зааланд хичээллэж илчлэгээ шатаахгүй л бол турах боломжгүй.
Домог
Буурцаг идэх нь биднийг дотроос хордуулдаг.
Үнэн
Түүхий, боловсруулаагүй буурцаг идэхэд гүйлгэдэг. Гэхдээ буурцагт агуулагддаг лектин нь бүх хүнд хортой гэдгийг шинжлэх ухаан батлаагүй. Мэдээж хэрэг тухайн хувь хүний бие организм уг бодисыг тэсвэрлэдэггүй бол шүү дээ.
Домог
Цавуулаг нь хүний биеийг дотроос нь хордуулдаг. Хүмүүс нарийн боов хэтрүүлэн идсэнээс бус нарийн боов нь цавуулаг агуулдаг учраас ийм байдал үүсдэг.
Үнэн
Удамшлын аутоиммун төрлийн целиакий өвчтэй хүмүүс (Дэлхийн хүн амын 1%) болон цавуулагт хэт мэдрэг хүмүүст (5%) муу нөлөө үзүүлдэг. Бусад хүмүүст цавуулгаас татгалзах нь ямар ч утга учиргүй.
Домог
Өглөө бүр цайгаа уухаас өмнө аяга нимбэгтэй ус уух нь загвар өмсөгчдийн гоо үзэсгэлэнгийн гол нууц. Тийм ч учраас тэд үргэлж туранхай, мөнхийн залуу харагддаг бөгөөд загварын долоо хоногууд тэднийг "хөнөөж" чаддаггүй.
Үнэн
Хулганууд дээр хийсэн эртний судалгаанд нимбэг нь бодисын солилцоог түргэсгэдэг болох нь батлагдсан боловч мэдээж энэ нь хангалтгүй. Аяга нимбэгтэй усанд агуулагдах C амин дэм нь дархлааг дэмждэггүй. Тэр ч бүү хэл шүдэнд муу.
Домог
Элсэн чихэртэй харьцуулахад жимсний сироп нь хоргүй төдийгүй эрүүл мэндэд тустай. Хэрэв та Hershey's сиропыг эрүүл хоолны алдартай дэлгүүрээс худалдаж авсан агаве жимсний сиропоор орловол бүр жин хасах ч боломжтой.
Үнэн
Чихрийн манжинд эсвэл агавед агуулагддаг ч бай сахар л бол сахар. Шим тэжээлийн хувьд чанарын ямар ч ялгаа байхгүй. Та нэг сиропыг нөгөөгөөр нь сольсноор бэлхүүсээ нүүрс уснаас хамгаалахгүй.
Домог
Зүрх судасны өвчин чихрийн шижин, Альцхаймерын өвчин, бүр хорт хавдар тусах магадлалыг багасгадаг. Мөн хамгийн гол нь бие организмыг залуужуулдаг.
Үнэн
Ус төрөгчөөр баяжуулсан усны талаарх цорын ганц эерэг үр дүнтэй судалгааг тус усыг худалдаалдаг компани нь өөрсдөө хийсэн байдаг. Тиймээс энэ төрлийн усны ач тусын талаарх мэдэгдлүүд бодитой бус юм. Тийм ээ, хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд ус төрөгч хэрэгтэй ч молекул хэлбэрээр ямар ч үр дүнгүй.
Домог
Өдөр бүр идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх нь бие организмоос токсиныг гадагшлуулдаг бөгөөд үүний зэрэгцээ архаг өвчнүүд, батга, тэр ч бүү хэл целлюлит арилгадаг.
Үнэн
Идэвхжүүлсэн нүүрсийг их хэмжээгээр хэрэглэх нь хордлого тайлдаг ч урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Үүгээр ч зогсохгүй өтгөн хатаадаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт