Chanel-ын Metiers d’Art загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид
Лили Роуз Депп, Марго Робби ба бусад
Өчигдөр Нью-Йорк хотын Метрополитен музейд Chanel загварын ордон Metiers d'Art загварын шоугаа зохион байгуулж, 2019 оны pre-fall цуглуулгаа танилцууллаа. Загварын шоу бүрээрээ дэлхий нийтийг гайхшруулж чаддаг дизайнер Карл Лагерфельд энэ удаад ч бидний урмыг хугалсангүй. Тэрбээр өчигдөр хүрэлцэн ирсэн зочдыг Эртний Египет рүү аялуулсан юм. Шинэ цуглуулгад үндэстний хээ, мозайк, алтлаг өнгө, чимэглэлүүд зонхилж, тайзан дээрх моделиуд яг л Египетийн бурхад мэт алхалж байлаа. Мөн тайзан дээр зөвхөн мэргэжлийн моделиуд төдийгүй Карл Лагерфельдийн дотнын анд Фаррелл Уильямс, Хадсон Кроэнинг (брэндийн бяцхан модель) нар алхжээ.
Карл Лагерфельдийн ээлжит гайхамшигт шоуг үзэхээр эхний эгнээг загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд, Холливүүдийн жүжигчид эзэлсэн байлаа. Тэдний дунд Лили Роуз Депп, Блейк Лайвли, Марго Робби, Пенелопа Крус, Марион Котийяр зэрэг супер одууд бидний анхаарлыг хамгийн их татсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт