Өчигдөр Милан хотын Fondazione Prada Osservatorio төвд Prada ордон 2018 оны аяллын цуглуулгаа танилцууллаа.
Энэхүү загварын шоу италийн алдарт архитектор Жузеппе Менгонигийн урласан Vittorio Emanuele II галлерейд зохиогдсоноороо онцлог болсон юм. Моделиуд маш том цонх болон толин гадаргуутай хананы эсрэг зассан загварын тайз дээгүүр алхсан бөгөөд уг цонхны цаанаас Жузеппе Менгонигийн архитектур нэвт харагдаж байлаа.
Prada брэндийн шинэ аяллын цуглуулгыг үзэхээр Бьянка Жаггер, Сьюзен Сарандон, Карин Ройтфельд, Кортни Лав, Кэролайн Исса болон бусад зочид хүрэлцэн иржээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт