Гантай жилийн хүлгүүд хурдан, унаач хүүхдийн гийнгоо цоглог ч гэлээ торгон жолоо өргөхөөс өмнө Хүй долоон худагт хийж болох сонирхолтой зүйлс юу байна вэ
Монголын урлагийн зөвлөл сонирхолтой, нэр хүндтэй, даацтай үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Тэд Хүй долоон худагт найман жил дараалан Соёлын наадам зохион байгуулсан билээ. Энэ нь Монголд зочлон ирсэн гадны гийчдэд болоод хотын өсвөр, залуу үеийнхэнд үндэсний соёл уламжлалаа таниулан сурталчилдаг чухал наадам болсон. Дахиад арван жил өнгөрөхөд Азийн хэмжээнд болдог томоохон соёлын наадам болгоно гэсэн МУЗ-ийн зорилго биелэх биз ээ.
Наадмыг онцгой болгож буй хөтөлбөрт нь "Сэрсэн тал" үндэсний урлагийн тоглолт болох ба "Монголын нэг өдөр" нэртэй соёл урлаг, гар урлалын хотхонууд байгуулагдсан байгаа. Хотхон дах Их Монгол, Монгол үндэстэн ястаны өртөөнүүдээр та буувал үндэсний тоглоом наадгайгаар тоглож, уран бичлэгээр нэрээ бичүүлж, бас өөрөө хэрхэн бичих тухай заалгаж болно. СУИС-ийн болоод мэргэжлийн уран бүтээлчид таныг хүлээж буй. Танд мөн чадварлаг зураачдаар хөргөө бүтээлгэх эсвэл наадмын нүүр будалт хийлгэх сонголт бас бий.
Хүй долоон худгийн дэнжид давхиж буй хурдан хүлгүүдийг барианд орж ирэхэд нь л харж болдог нь тоогүй ч энд "Морьтны гайхамшиг" шоу үзүүлбэр болох тул наадамчин таныг морьтой илүү ойртуулах өөр нэг онцгой боломж бий шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт