Каннын кино наадам 2018: Шилдэг гоо сайхны төрхүүд

Дотроосоо гэрэлтсэн, байгалийн нүүр будалт давамгайллаа

Кино урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа мэдрүүлж чаддаг Каннын кино наадам үргэлжилсээр. Энэ жилийн улаан хивсний ёслол дээр эрүүл гялалзсан арьстай, байгалийн мэт харагдах нүүр будалтын чиг хандлага ноёрхож байгаа нь тодорхой байлаа.

Тухайлбал загвар өмсөгч Белла Хадид хөнгөн будалт хийлгэн, үсээ шулуун байдлаар задгай тавьсан бол жүжигчин, наадмын шүүгч Фан Бинбин мөн л байгалийн будалт сонгож, үсээ дээш шууснаар өөгүй үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Ингээд бид наадмын улаан хивсэн дээрх шилдэг гоо сайхны төрхүүдийг тоймлон хүргэж байна. Сануулахад Каннын кино наадам 71 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тавдугаар сарын 9-18 хүртэл нийт 11 хоногийн турш үргэлжлэх болно.

Buro.Mongolia

2018-05-15, 12:33