Лондон дахь “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” киноны нээлт

Дахиад л Эзра Миллер анхаарлын төвд

Лондон хотын "Empire" кино театрт "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" киноны нээлтийн ёслол болж өнгөрлөө. Улаан хивсний ёслолд тус киноны зохиолч Жоан Роулинг, жүжигчин Эдди Редмэйн, Жонни Депп, Жуд Лоу, Зоуи Кравиц болон бусад жүжигчид хүрэлцэн ирсэн байна.

Гэхдээ энэ үдэш олны анхаарлыг дахин Эзра Миллер татлаа. Өдгөө 26 настай залуу жүжигчин сэтгүүлчид ба шүтэн бишрэгчдийн өмнө Givenchy загварын ордны урласан цагаан өнгийн өдтэй цамц, брюк өмд өмсөн гарч ирсэн байна. Тэрээр энэхүү дүр төрхөө Харри Поттерын шар шувуу Хедвигээс санаа авч бүрдүүлжээ. Мөн Эзра саатай нүүр будалт болон өвөрмөц үсний засалтаар энэхүү дүр төрхөө чимсэн байна. Ингээд ч зогсохгүй тэрээр дүрдээ бүрэн орж, гарын алга дээрээ "Авада Кедавра" гэх үхлийн аюултай шившлэгийг бичсэн харагдлаа.

Buro.Mongolia

2018-11-14, 17:00