Нордик амтыг мэдрэхүй: Crafter’s Gin Монголд албан ёсоор

Нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая

Балтын тэнгисийн эрэгт орших жижиг орны том соёл хийгээд нордик байгалийн ахин давтагдашгүй онцлогийг өөртөө бүрэн шингээсэн амтыг мэдрүүлэх нэгэн арга хэмжээ өнгөрөгч лхагва гарагт Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Тодруулбал, тэр бүр хайгаад олддоггүй ховор нандин, чанартай, зүйлсийг санал болгодог DTS дэлгүүр 125 жилийн түүхтэй, дэлхийд чанар, амтаараа тэргүүлдэг Crafter’s Artisanal Gin брэндийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буйгаа зарласан юм.

Брэндийг бүрэн илтгэх тод цэнхэр өнгө арга хэмжээ эхлэх оройн долоон цагийн үед Грацие рестораныг бүхэлд нь гэрэлтүүлж байлаа. Үүдээр ормогц манай гарагийн хамгийн цэнгэг агаартай нордикийн бүс нутгийн хүний гар хүрээгүй онгон, зэрлэг байгалийг илтгэх модон чимэглэл дээр Crafter’s брэндийн үндсэн бүтээгдэхүүнүүд болох гурван төрлийн джин, мөн тэдгээрийн орц найрлагад багтдаг ургамлуудыг шууд үнэртэх боломжтойгоор шилэн хоргонд хийн байршуулжээ.

Цааш ормогц DJ Anu Dol-ын сет үдшийн хэв маягийг бүрдүүлж, Грацие рестораны ерөнхий тогоочийн бэлтгэсэн элбэг сонголт бүхий амтат зоогууд зочдод амьд харилцаа үүсгэн, халуун дулаанаар ярилцах тав тухтай орчныг бий болгож байв. Энэ үдэш Crafter’s-ийн нэрийн хуудас болсон зургаан төрлийн коктейлийг брэндийн албан ёсны төлөөлөгч Анна Беда Эстони улсаас өөрийн биеэр зорин ирж, зочдод найруулж өгч байсан нь онцлох үйл явдал байсан юм.

Өөрийн хэрэглэж буй аливаа зүйлийн орц найрлага, гарал үүслийг мэддэг байх нь тун чухал. Тийм ч учраас DTS дэлгүүрийн зөвлөхүүд ирсэн зочдод Crafter’s брэндийн бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээж байлаа. Хойд Европт байрлах Эстони улсаас гаралтай энэхүү брэндийн джинүүд нь тус бүс нутгийн олон төрлийн ургамлыг өөртөө агуулдаг бөгөөд хамгийн гол орц найрлага нь хүний зүрхний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй антиоксидантыг өөртөө агуулдаг juniper berry буюу арц жимс юм. Түүнчлэн бүтээгдэхүүн тус бүр дээр 23, 27, 38 зэрэг өөр, өөр тоонууд бичигдсэн байх нь эцсийн бүтээгдэхүүн гаргаж авахын тулд хэчнээн жор туршиж үзсэнийг илтгэх аж. Crafter гэдэг үгийг англи хэлнээс орчуулбаас урлаач гэсэн утгатай ба энэ нь хэрэглэгчдэд очих “төгс төгөлдөр, ахин давтагдашгүй” амтыг урлан гаргах эрхэм зорилгыг илтгэдэг гэлээ.

Хүн бүрийн анхаарлыг эрхгүй татаж байсан өөр нэгэн зүйл бол sensory potion буюу Crafter’s брэндийн нэрийн цацлага. “Wild forest” “London dry” “Aromatic Flower” гэх Crafter’s брэндийн үндсэн гурван джинийг илтгэх энэхүү цацлага нь ганц л цацалтаар хэрэглэгчид бүтээгдэхүүний үнэр, амт, орц найрлагыг мэдрүүлж чадах шидтэй зүйл байсан юм. Ямар ч амталгаа хийлгүйгээр өөрийн таашаалд нийцэх бүтээгдэхүүнийг сонгох боломжийг олгоод зогсохгүй ууж буй коктейль дээрээ нэмж цацсанаар амтыг нь улам бүр нэмэгдүүлдэг энэхүү цацлага нь энэ төрлийн зах зээлд цоо шинэ нээлт байсныг зочид дуу нэгтэйгээр гэрчилж байлаа. Та өөрийн арьсан дээр ч цацан үнэртэх боломжтой бөгөөд хэдхэн минутын дараа үнэр нь бүрэн арилсан байх болно.

Мэдээж хэн бүхний нүд унам, гайхамшигтай байгалийн сайхныг мэдрүүлдэг Эстони улсаас гаралтай Crafter’s брэнд байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, хог хаягдалгүй бүтээгдэхүүн гаргахаа хэзээ ч мартаагүй. Энэхүү брэндийн джинүүд аливаа ургамлын хамгийн чухал хэсгээс, өөрсдийн хүссэн үнэрт чанарыг олж авахын тулд ургамал бүрийг тус тусад нь нэрдэг. Ингэхдээ бүтээгдэхүүний гол найрлага болох арц жимсийг нэрэх явцад гарсан үлдэгдэл хандыг ахин ашиглаж junibeer нэртэй алкохолгүй ундаа гарган авдаг байна.

Ташрамд дурдахад Crafter’s брэндийн джинүүдийг есдүгээр сарын 29-нийг дуустал Грацие ресторан дээр өөрийн биеэр очин амтлах боломжтой байгаа билээ.

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

DTS MONGOLIA

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak

Утас: 77444599, 91915796

Instagram: @dtsmongolia

А.Сарнай

2023-09-18, 15:17