
78 дахь удаагийн Каннын кино наадамд өрсөлдөх бүтээлүүд тодорлоо
Тавдугаар сарын 13-24 өдрүүдэд тохионо
Франц улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг Каннын Олон Улсын кино наадам нь 78 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 13-24 өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдоод байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 10-ний өдөр фестивалийн ерөнхийлөгч Айрис Кноблох болон наадмын уран сайхны удирдагч Тьерри Фремо нар Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Алтан дал мод" шагналын төлөө өрсөлдөх, мөн шинээр нээлтээ хийх кинонуудыг танилцууллаа.
Энэ жилийн хувьд Каннын Олон Улсын кино наадамд нийт 56 орны 2909 бүтээл оролцох хүсэлтээ илгээсэн нь наадмын түүхэнд хамгийн их бүтээл хүлээн авсан жил болж байгаа юм. Тэдгээр бүтээлүүдийн дийлэнх буюу 68% нь эрэгтэй найруулагчдын бүтээл байсан бол "Алтан дал мод" шагналын төлөө өрсөлдөж байгаа 19 уран бүтээлээс зургаа нь эмэгтэй найруулагчдын бүтээл гэх тоо баримт гарсан байна. Мөн нийт 1127 найруулагч өөрсдийн анхны уран бүтээлээр энэхүү нэр хүндтэй наадамд хүч сорихоор бүртгүүлжээ.
Ингээд энэ жил өрсөлдөж буй уран бүтээлүүдийг танилцуулж байна.
"АЛТАН ДАЛ МОД" ШАГНАЛД ӨРСӨЛДӨХ БҮТЭЭЛҮҮД

A Simple Accident, Жафар Панахи

Sentimental Value, Йоахима Триера

The Sound Of Falling, Маша Шилински

Romeria, Карла Симон

Eagles Of The Republic, Тарик Салех

The Mastermind, Келли Рейхардт

Dossier 137, Доминик Молл

The Secret Agent, Клебер Мендонса Фильо

Fuori, Марио Мартоне

Two Prosecutors, Сергей Лозница

Nouvelle Vague, Ричарда Линклейтера

Eddington, Ари Астер

Sirat, Оливера Лаксе

La Petite Derniere, Хафсии Херци

The History Of Sound, Оливера Хермануса

Renoir, Чие Хаякава

Alpha, Жулии Дюкурно

The Young Mother’s Home, ах дүүс Дарденн
The Phoenician Scheme, Уэс Андерсон
НЭЭЛТЭЭ ХИЙХ БҮТЭЭЛҮҮД
Amrum, Фатиха Акина
Connemara, Алекс Лутц
The Disappearance Of Josef Mengele, Кирилл Серебренников
Splitsville, Майк Корвино
The Wave, Себастьян Лелио

"UN CERTAIN REGARD" ХӨТӨЛБӨРТ
БАГТСАН БҮТЭЭЛҮҮД

Caravan, Зузана Киршнерова
Eleanor The Great, Скарлетт Йоханссон
Heads Or Tails?, Алессио Риго де Риги, Маттео Зоппис
Homebound, Нираж Гайван
The Last One For The Road, Франческо Соссаи
L’inconnu de la Grande Arche, Стефан Демустье
Meteors, Юбер Шарюэль
The Mysterious Gaze Of The Flamingo, Диего Сеспедес
My Father’s Shadow, Акинола Дэвис
Once Upon A Time In Gaza, Тарзан Насер, Араб Насер
A Pale View Of The Hills, Кэй Исикава
Pillion, Харри Лайтон
Promised Sky, Эриге Сехири
The Plague, Чарли Полингер
Urchin, Харрис Дикинсон
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт