
Milan Design Week 2025: Соёл, уран бүтээл, сэтгэлгээний долоо хоног эхэллээ
Онцлох бүтээлүүд
Милан хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийд нэр хүндтэй Дизайны Долоо Хоног буюу Salone del Mobile энэ сарын 7-нд ёслол төгөлдөр эхэллээ. 64 жилийн түүхтэй уг арга хэмжээ нь дэлхийн улс орнуудын хамгийн шинэлэг тавилга, гэр ахуйн шийдлүүдийг орчин үеийн дизайн, технологитой хослуулан танилцуулдгаараа онцлог юм.
Хэдийгээр уг үзэсгэлэн анх тавилга, интерьерийн чиглэлд төвлөрч байсан ч сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж, загварын салбарын чухал үйл явдлын нэг болон өргөжжээ. Тансаг зэрэглэлийн брэндүүд болох Gucci, Loro Piana, Louis Vuitton зэрэг нь Италийн шилдэг гэр ахуйн брэндүүдтэй хамтран шинэ бүтээгдэхүүн танилцуулж, инсталляц хэлбэрийн үзүүлбэр, туршлага солилцох арга хэмжээнүүдийг зохион байгуулах болсон нь үүний тод жишээ юм.
Өнгөрсөн жил Rimowa, Fendi зэрэг дэлхийд танигдсан брэндүүд оролцсон бол энэ жил Prada, Miu Miu, Versace, Loewe зэрэг загварын ертөнцийн томоохон төлөөлөгчид шинэ бүтээл, уран сэтгэмжээ олон нийтэд танилцуулж байна. Тэдний орчин үеийн шийдэл, өвөрмөц хэв маяг нь салбарынхны анхаарлыг татаж буйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн энэ долоо хоногийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, дизайнеруудын илтгэл, мэдээлэл олгох сургалт, урлагийн бүтээлийг толилуулах тусгай арга хэмжээ ар араасаа зохиогдох юм. Энэ бол зөвхөн худалдаа бус соёл, уран бүтээл, сэтгэлгээний өдөрлөг билээ.
Ингээд уншигч та бүхэнд Миланы Дизайны Долоо Хоногийн хүрээнд тансаг зэрэглэлийн загварын брэндүүдийн толилуулж буй онцлох бүтээлүүдийг түүвэрлэн хүргэе.
"Loewe Teapots" гүцний цуглуулга










Louis Vuitton брэндийн анхны гэр ахуйн цуглуулга




Miu Miu брэндийн уран зохиолын тухай хэлэлцүүлэг





Gucci брэндийн ‘Bamboo Encounters’ үзэсгэлэн









Loro Piana болон Dimoremilano тавилгын брэнд нарын хамтарсан интерьер үзэсгэлэн







Issey Miyake "TYPE-XIII Atelier Oï Project" гэрлийн инсталяц






Versace брэндийн “The Art of Living” тавилга, гэр ахуйн үзэсгэлэн




Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт