Нью-Йоркийн загварын долоо хоногийн тав дах өдрийн зочид

Jeremy Scott, 3.1 Phillip Lim, Zac Posen болон Rag & Bone

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тав дах өдөрт Jeremy Scott, 3.1 Phillip Lim, Zac Posen болон Rag & Bone нар цуглуулгаа танилцууллаа. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдыг сонирхоцгооё

Jeremy Scott-ын танилцуулга Манхэттен дахь шуудангийн түүхэн дурсгалт барилгад болж өнгөрсөн. Гаднаасаа Beaux Arts мэт, харин дотроо үргэлжилсэн үйлдвэрийн орчин нь хамгийн "хутгамал" загвар танилцуулсан цуглуулгатай зохицжээ. Жереми Скоттын 1960-аад оны төрхийг үзэхээр Анна Делло Руссо, Лей Лезарк, модель Коко Роша болон Жижи Хадид нар цугларчээ.

Коко Роша & Лей Лезарк
Серайя МакНилл & Анна Делло Руссо

Мишель Родригес
Жижи Хадид
Миа Моретти

Арав дах жилийнхээ ойг тэмдэглэсэн 3.1 Phillip Lim-ийн танилцуулга мөн энэ үеэр танилцуулагджээ. Дашрамд дурдахад, энэ жилийн загварын долоо хоногт Alexander Wang-ийн ой мөн тохиосон билээ. Ванг зочдоо цуглуулгаа танилцуулахаар урьсан бол, Филлип Лим орчин үеийн уран бүтээлч, уран барималч Майа Линг урин, түүний арга хэмжээнд зориулан шороогоор хийсэн бүтээлийг дэлгэсэн юм. Зочдын дунд Алекса Чанг, Соланж Ноулз, Айрис Апфель болон Брайан Бой нар байлаа.

Алекса Чанг
Жулия Гарнер, Заша Мэмет, Сара Ларсон, Мэри-Элизабет Уинстэд
Айрис Апфель, Алексис Биттар
Харли Виера-Ньютон
Заша Мэмет
Кэндис Лейк
Ирина Лазаряну
Лили Вонг

Zac Posen танилцуулгаа хийхээр Нью-Йоркийн төв галт тэрэгний буудлын барилгад зочдоо цуглуулжээ. Тус байшин хотын хамгийн эртний бөгөөд  алдартай барилгуудын нэг юм. Урд эгнээнд жүжигчин Белла Торн, Женнифер Хадсон болон Кристина Хендрикс нар харагдлаа.

Белла Торн
Женнифер Хадсон, Кристина Хендрикс, Белла Торн ба Эми Шумер

Rag & Bone танилцуулгын зочид гол гатлан, Бруклинд очих хэрэг гарчээ. Эргийн DUMBO дүүрэг дэх хуучин агуулах байсан газрыг орчин үөийн танхим болгон засаж, цонхноос нь Бруклины гүүр харагдаж аж. Анна Винтур, Лей Лезарк, Кирнан Шипки, Хэйли Болдуин нараас гадна загварын ертөнцийн хэдэн арван хүмүүс болон энгийн үзэгчид багтжээ. Givenchy-гийн дараа Rag & Bone-ы дизайнерууд танилцуулгаа нийтэд нээлттэй болгохоор шийдсэн юм. Очихыг хүссэн бүхэн Uber-т аяллын захиалга өгч, тасалбар хожих сугалаанд оролцох боломжтой байжээ.

Анна Винтур

Кирнан Шипка

Б.Амина

2015-09-17, 11:00

  • Зураг: