Porsche спорт автомашин танилцуулах арга хэмжээ
Өчигдөр орой Porsche Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхимд Porsche, Omega, DYRBERG KERN брэндүүд болон Престиж банк, Сasillero del Diablo дарсны брэнд хамтран "World of W" үдэшлэг зохион байгууллаа
Porsche Улаанбаатар компани жил бүрийн эмэгтэйчүүдийн баяраар "World of W" нэртэй үдэшлэгийг монголд албан ёсоор орж ирсэн бусад чамин тансаг брэндүүдтэй хамтран зохион байгуулдаг уламжлал тогтоогоод байна. Тэд W үсгээр дамжуулж "Women, Whatches, Wheels, Whealth, Wines" зэрэг сэтгэл хангалуун амьдралын хамгийн чухал зүйлийг илэрхийлдэг юм. Энэ жилийн үдэшлэг Porsche брэндийн шинэ загварын Porsche 718 Cayman, Porsche 718 Boxster болон Porsche 911 спорт автомашинуудыг нэг дор танилцуулснаараа онцгой байлаа.
"Тансаг зэрэглэлийн автомашин болоод үнэт эдлэл хоёр хоорондоо тэс өөр зүйлс мэт боловч тэд үнэ цэнийн хувьд эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний сонирхлыг татдаг, маш онцгой зүйлс учраас бид энэ арга хэмжээнд хамтран ажиллалаа" хэмээн DYRBERG KERN брэндийн монгол дахь албан ёсны төлөөлөгч Э.Халиун хэллээ. Мөн энэ үдшийн нэг гол төлөөлөл болсон Omega брэндийн менежер Д.Одбаяр хэлэхдээ "Porsche брэнд тансаг зэрэглэлийн автомашины салбарт асар нэр хүндтэй байдгийн нэгэн адил манай Omega брэнд бугуйн цагны ертөнцөд яг тийм байр суурьтай. Тиймээс энэ үдэш хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэж хэлсэн юм.
"Porsche брэндийн шинэ загварын спорт машинуудыг өөрийн болгохыг хүссэн хүмүүс манай Престиж банкаар дамжуулан илүү таатай нөхцлөөр худалдан авах боломжтой" хэмээн тус банкны манлай халамжлагч Д.Номин үдэшлэгийн үеэр зочдод хандан танилцуулж байлаа.
Мэдээж энэ үдшийн хамгийн гол чимэг нь бүсгүйчүүд байсан бөгөөд Сasillero del Diablo-гийн амтат дарс бүх хүний таашаалыг хүлээж, Kush & Oyuka-гийн амьд тоглолт энэ үдэш цугларсан зочдын сонорыг мялаасан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт