Родены музейд зохиогдсон Christian Dior-ын багт наадам

Белла Хадид, Кьяра Ферраньи, Суи Хэ ба бусад зочид

Өчигдөр Christian Dior загварын ордон Парис хотын Родены музейд хавар-зун 2018 улирлын кутюр цуглуулгаа танилцуулсан байгаа. Сюрреалист өнгө аястай загварын шоуны дараа хүрэлцэн ирсэн зочид шинэ цуглуулгын нэрэмжит багт наадмын үдэшлэгт оролцжээ. Жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай энэхүү үдэшлэг дээр ч сюрреализмын сэдэв үргэлжилж байсан юм. Жишээ нь багт наадмын зочид аварга том шатрын дүрсүүд, уран баримлуудын өмнө зургаа даруулж, цагийг зугаатай өнгөрүүлсэн харагдлаа.

Christian Dior загварын ордны кутюр цуглуулгад зориулсан энэхүү багт наадамд Белла Хадид, Кьяра Ферраньи, Винни Харлоу, Суи Хэ болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.

Buro.Mongolia

2018-01-23, 18:00

  • Зураг: