Энэ удаад та бүхэндээ түүхий ногоон хооллолт гэж яг юуг хэлж байгааг танилцуулахаар шийдлээ. Мөн үүнийг туршиж үзэхийг хүссэн хүмүүст амтат смүүти хэрхэн бэлтгэн идэж болох жор орууллаа
Өмнөх нийтлэлдээ би өөрийнхөө хувийн туршлагаас хуваалцаж, анх яаж "raw veganism"-тай танилцаж, амьдралынхаа хэв маягийг өөрчилсөн талаар бичсэн. Мөн түүхий ногоон хоол хэрэглэснээр жин хасах, эрч хүч нэмэгдэх, арьс цэвэрших, хоолны боловсруулалт ба шингэц сайжрах зэрэг эрүүл мэндийн олон ач тус мэдрэгддэг гэдгийг дурдсан билээ.
Хүний биед хэрэгцээтэй амин дэм, энзим ба тэжээллэг шинж чанараа алдаагүй, «амьд» хоол юм
Түүхий ногоон хооллолт нь 46 хэм дотор боловсруулсан ургамал, ногооны хоолыг хэлдэг. Үүнд шинэхэн, органик ногоо, жимс, самар, үр ордог юм. Халуунаар боловсруулсан хоолтой харьцуулвал түүхий ногоон хоол нь хүний биед хэрэгцээтэй амин дэм, энзим ба тэжээллэг шинж чанараа алдаагүй, «амьд» хоол юм.
Түүхий веган хооллолт сүүлийн жилүүдэд нийтэд улам л түгээмэл болж байгаа. Энэхүү дэглэмийг баримтладаг хүмүүсийн дунд Ума Турман, Деми Мур, Сьюзан Сарандон, Вуди Хэррелсон, Жаред Лето, Эдвард Нортон болон Пирс Броснан зэрэг дэлхийн нэртэй одууд ордог. Дэлхийн том хотуудад веган зоогийн газрууд нээгдэж, хүмүүсийн сонирхлыг татах нь улам л их болсоор.
Гэвч ногоон хооллолт нь тийм ч шинэ зүйл биш юм. Хүн төрөлхтөн галыг нээж, хоол хүнсээ халуунаар боловсруулж сурахаас өмнө бүх хоол хүнсээ түүхийгээр нь, байгалиас бий болсон байдлаар нь хэрэглэдэг байжээ. Дэлхий дээрх бүх л амьтад түүхий хоол идэж байхад цорын ганц хүн л хоолоо халааж, боловсруулж иддэг. Зүрх судасны өвчин, ясны сийрэгжилт, сахарын өвчин, хорт хавдар, таргалалт, альцгеймер болон бусад олон өвчин эмгэгүүд зөвхөн хүн төрөлхтөнд л тохиолддог гэдэгт гайхах юмгүй. Мэдээж хэрэг, агаарын бохирдол, стресс, дутуу нойр гэх мэт хүчин зүйлс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа ч ердөө л таны идэх зуршил өөрчлөгдөх тусам тэдгээр хүнд өвчин эмгэгт өртөх эрсдлийг бууруулах боломжтой.
Жимстэй смүүти
Чиа пуддинг:
3 хоолны халбага чиа үр
150 гр самарны, эсвэл шар буурцагны сүү
Смүүти:
5 ширхэг гадил жимс
100 гр аньс эсвэл нэрс
Чимэглэл:
Жимс, жимсгэнэ, самар, үр
Хийх арга:
Чиа үрээ самрын эсвэл шар буурцагны үртэйгээ сайтар холиод, үр нь зөөлөрч хөөтөл хэсэгхэн хугацаанд хөргөгчинд байлгана. Өглөө цайндаа хэрэглэх бол орой нь бэлдээд тавьж болно. Смүүти хийхдээ эхлээд холигчдоо бага зэрэг ус (50гр) хийнэ. Дээрээс нь нэг ширхэг гадил нэмээд шингэн болтол нь холино. Гадил жимснүүдээ нэг нэгээр нь нэмсээр өтгөн смүүти болгоно. Смүүтийгээ гаргахдаа чиа пуддингээ аяганы талаар хийж, дээрээс нь смүүтийгээр дүүргэнэ. Ингээд аньс юм уу, нэрсээ нэмээд өнгө нь жигд болтол дахин холино. Чимэглэхдээ өөрийн дуртай жимс, самар юм уу үрээ дээр нь үрж хийгээрэй. Ингээд бэлэн боллоо! Та бүхэн сайхан хооллоорой!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт