Байгалийн гайхамшиг
Энэхүү амин дэм, эрдэс бодисоор баялаг эрүүл мэндэд тустай хүнсний ногоог өдөр тутмын хоолондоо оруулснаар та сайхан харагдаж чадна
Аспарагус буюу монголоор хэрээн нүд гэдэг энэхүү хүнсний ногоо нь анти-оксидант, A,C,E, K амин дэмээр баялаг тул эсийг чөлөөт радикалаас хамгаалж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Мөн C амин дэм, амин хүчил зэрэг нь коллаген ялгаруулж арьсыг тань зөөлөн, торгомсог болгоно. Эдгээр шалтгаанууд нь аспарагус хэрэглэх хангалттай шалтгаан биш гэж үү? Үүн дээр нэмээд фолийн хүчил өндөр хэмжээгээр агуулдаг тул зүрх судасны үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсний нэгт тооцогдож байгаа юм. Бас хүний биенээс илүүдэл шингэн ба давсыг гадагшлуулдаг.
Аспарагус нь яг л авокадотой адил супер хүнсэнд тооцогддог бөгөөд идэхэд амттай гэдгээрээ бас нэгэн давуу талтай. Түүнчлэн, энэхүү ногоо нь нүүрс усны агууламж багатай тул эрүүл хооллолтын зарчим хэрэгжүүлж, дэглэм барьж байгаа хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд нэн тохиромжтой. Ингээд бид аспарагусыг өдөр тутмын хүнсэндээ оруулж болох гурван хялбар аргыг дэлгэж байна.
Аспарагусыг мах, салат, өндөг гээд хүссэн хоолныхоо хажууд шарж, гриллдэж, жигнэж хачир болгож идэж болно.
Тахиа эсвэл ногооны шөлөнд хэрчсэн аспарагусыг хийж болгоод холигчинд хийж, өтгөн болсон шөлөн дээрээсээ пармезан бяслаг, сармис үйрүүлээд л амттай зутан шөл бэлэн болох нь тэр.
Та аспарагусыг түүхийгээр нь өөрийн хийж уух дуртай хүссэн смүүти эсвэл цэвэр шүүсэн дээрээ нэмж, эрүүл хооллох боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт