Ягаан өнгөтэй!
"Millennial Pink" өнгө эрчээ алдахгүй байгааг батлах нэгэн үйл явдал хоолны салбарт тохиолоо. Дэлхийн хамгийн том какао боловсруулагчдын нэг болох Швейцарын Barry Callebaut компани "Ruby" гэх нэртэй шинэ төрлийн шоколад гарган авсан байна. Энэхүү ягаан өнгөтэй шоколад нь хар, сүүтэй ба цагаан шоколадны дараа орох дөрөв дэх төрлийн шоколад болж байгаа гэдгийг Barry Callebaut компани Шанхай хотод болсон "Ruby" шоколадны нээлтийн ёслолын үеэр мэдэгджээ.
Food & Wine сэтгүүлийн мэдээллэснээр энэхүү шоколадыг ямар нэг химийн орц найрлагагүй гүн улаан өнгийн какаоны шошоор хийсэн бөгөөд амтны хувьд жимсний хөнгөн амттай аж.
Хамгийн сүүлд Nestle компани 80 жилийн өмнө цагаан шоколадыг танилцуулж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт