Барак болон Мишель Обама нар өөрсдийн дуртай 2015 оны кино, цувралыг нэрлэлээ

Кино, цуврал, дуу

Тэдний сонгосон шилдэг кино, дуу хөгжим гээд бүх зүйлсээс харахад хосуудын сонирхол их өөр бололтой

АНУ-ын ерөнхийлөгч 2015 оны дуртай дуугаараа Кендрик Ламарын To Pimp a Butterfly цомгийн "How Much a Dollar Cost" дууг нэрлэжээ. Энэхүү дууны нэрний утга нь бид бүгдэд сүүлийн үед их нөлөөлсөн асуудал болов уу. Харин тэргүүн хатагтай Мишель Бруно Марсын "Uptown Funk" дууг сонгосон байна. Барак Обома 2015 оны дуртай киногоороо Ридли Скоттын "The Martian" киног нэрлэсэн бол харин Мишель "Inside Out" хүүхэлдэйн киног таашаажээ. Цувралын хувьд гэвэл ерөнхийлөгч "The Knick", харин тэргүүн хатагтай ABC сувгийн "Black-ish" цувралыг тус тус онцолсон байна.

Б.Амина

2015-12-13, 10:00

  • Зураг: