Хоёр дахин илүү ухаантай
"Нохой ба муурны аль нь ухаантай вэ" гэсэн мэтгэлцээн олон зуун дамжин үргэлжилж байгаа билээ. Тэгвэл одоо энэхүү мөнхийн асуултын хариултыг эрдэмтэд олж, маргаанд үүрд цэг тавьж байна. Тодруулбал АНУ дахь Вандербильтийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, нохой муурнаас илүү ухаантай гэдгийг баталлаа.
Эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд мууртай харьцуулахад нохойны тархинд хоёр дахин их нейрон агуулагддаг нь тогтоогдсон байна. Бүр нарийн харьцуулбал нохойны тархинд 530 сая нейрон байдаг бол мууранд ердөө л 250 сая нейрон байдаг гэж Science Alert вебсайт мэдээллэжээ. Тархин дахь нейроны хэмжээ нь амьтдын мэдээлэл боловсруулах ба дүн шинжилгээ хийх чадварыг тодорхойлдог байна.
Мөн эрдэмтэд зөвхөн нохой ба муур төдийгүй бусад амьтад дээр ч бас судалгаа хийгээд амжжээ. Жишээ нь тэд баавгай, элбэнх, цөөвөр чоно, арслан, дорго, үен зэрэг хэд, хэдэн амьтныг туршилтанд хамруулсан байна. Судалгааны үр дүнд элбэнхийн тархин дахь нейроны өдөөлт нохойныхтой хамгийн ойролцоо байсан гэдгийг судлаачид онцолсон юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт