Buro. Giveaway: GANT брэндээс 2 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх

Giveaway-ын 4 дэх өдөр

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "BURO. Luxury Giveaway" үргэлжилсээр... Зургаан хоногийн турш өдөр бүр нэг азтан тодруулах зарчмын хүрээнд явагдаж буй энэ удаагийн Giveaway-н ээлжит азтанд чанар, тав тухын илэрхийлэл болсон Gant брэндээс 2,000,000₮ үнийн дүнд хүссэн бүтээгдэхүүнээ сонгон авах эрхийг бэлэглэх гэж байна.

1949 онд Америк улсад үүсгэн байгуулагдсан Gant брэнд нь эрэгтэй, эмэгтэй ready-to-wear хувцас, цүнх, гутал, олон төрлийн аксесуарыг санал болгодог ба 50 гаруй улсад, 500 орчим салбар дэлгүүрүүдээр борлуулагддаг дэлхийн хэмжээний брэнд юм. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд веган буюу эрдэнэ шиш, чихрийн нишингэ, хулс гэх мэт сэргээгдэх түүхий эдээс гарган авсан материалыг бүтээгдэхүүндээ голчлон ашиглаж буйгаараа загварын салбарт өндөр жишиг тогтоогоод буй.

Gant брэнд нь үргэлж загварлаг, цаг хугацааны эрхэнд үл хуучрах, чанартай бүтээл урлах тэргүүн зорилгыг баримтлан ажилладаг бөгөөд та эрэгтэй, эмэгтэй хүрэм, хантааз, поло загварын футболка, классик загварын хагас цахилгаантай цамц, ноосон пальто, 100% хөвөн даавуун сүлжмэл цамц, хөдөлгөөнд саад учруулахгүй суналттай жийнсэн өмд зэрэг олон төрлийн загвараас өөрийн сонирхолд нийцэх бүтээгдэхүүнийг сонгох боломжтой. Тэгвэл энэхүү өдөр тутмын энгийн хувцсыг ч орчин үеийн шик, классик хэв маягтай хослуулан урлаж чаддаг Gant брэндийн загварууд Шангри-Ла Моллын хоёр давхарт албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж байна.

Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье.

GANT MONGOLIA

Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхарт

Facebook: Gant Mongolia

Instagram: gantmongolia

А.Сарнай

2023-12-22, 15:38