Монгол улсад "Covid-19"-ийн эсрэг дархлаажуулалтын аян хэрэгжиж эхлээд байгаатай холбогдуулан бид вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. Одоогийн байдлаар Монгол улсад дараах вакцинууд хийгдэж байна:
"Covid-19"-ийн эсрэг вакциныг хийлгэснээр хүний бие SARS-Cov-2 вирусийг дарангуйлах чадвартай дархлаатай болно гэсэн үг юм. Ингэснээр тус вирусээр өвчлөх магадлал буурч, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ эрсдэлээс хамгаалах магадлал ихэснэ. Түүнчлэн халдвар авах эрсдэл өндөр бүлэгт хамаарагдаж байгаа эрүүл мэндийн салбарын ажиллагсад, ахмад болон өндөр настангууд, мөн бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хувьд энэхүү вакцин нь тэднийг учирч болох эрсдлээс хамгаалах чухал хэрэгсэл болж байгаа юм.
АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв (Centers for Disease Control and Prevention, цаашид- "CDC") "Коронавирусээс сэргийлэх, цар тахлыг зогсоох хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай арга хэрэгсэл бол вакцин" хэмээн мэдэгджээ.
Жонс Хопкинс эрүүл мэндийн төвийн аюулгүй байдал хариуцсан анагаах ухааны доктор, халдварт өвчин судлалын мэргэжилтэн Амеш А. Адаля вакцин хийлгэхээс өмнө мөрдвөл зохих зүйлүүдийг дурджээ. Үүнд:
Вакцин хийлгэхээр эмнэлэгт очихдоо маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барин дор хаяж 1.5 метрийн зайтай зогсоно. Вакцин хийлгэхээс өмнө асуумж бөглөж, таныг халуурч байгаа эсэхийг шалгаж, мөн эрүүл мэндтэй холбоотой бусад асуумжыг ярилцсаны эцэст вакциныг хийнэ. "Covid-19"-ийн эсрэг дархлаажуулалтын үйл явц ердийн ханиад томууны вакцин хийхтэй төстэй явагддаг. Вакцин тариулахад ѳвдѳх зовиур байхгүй ба тариаг гарын булчинд хийсний дараа 15 минутын турш хяналтын ѳрѳѳнд сөрөг шинж тэмдэг илрэх эсэхийг хянадаг байна.
Дархлаажуулалтад хамрагдсаны дараа нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдтэй танилцъя. Үүнд:
Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг авахыг CDC төвөөс зөвлөжээ:
Эдгээр сөрөг нөлөөнүүд 2-3 хоногийн дараа гэхэд арилдаг байна.
СDC төвийн мэргэжилтнүүд ямар тохиолдолд эмчид хандах хэрэгтэйг тодорхойлсон нь: гарт орсон хөндүүр, тариулсан газрын хавдалт, улайлт зэрэг нь 24 цагийн дараа арилахгүй бол; бусад сөрөг шинж тэмдгүүд 2-3 хоног өнгөрсөн ч үргэлжилсээр байх тохиолдолд эмчид хандахыг зөвлөжээ.
"Covid-19"-ийн эсрэг ихэнх вакциныг нийт хоёр тунгаар тарьдаг байна. Одоогоор хийгдэж байгаа вакцинуудын дунджаас авч үзвэл хоёр дах тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтсонд тооцох юм. Гэвч одоогийн байдлаар хэрэглээнд нэвтэрсэн байгаа вакцинууд 100% төгс гэж батлагдаагүй учир хоёр дах тунг хийлгэсэн ч халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахин маскаа зүүж, хүн хоорондын зайг баримтлах ёстой.
Мөн судалгааны гол сэдвүүдийн нэг болоод байгаа асуудал нь анхны тунг хийлгэсний дараа сөрөг шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд хоёр дах тунг хийлгэж болох эсэхэд оршиж байгаа юм. Энэхүү сэдвийн хүрээнд CDC төв «Эмчийн хориглосноос бусад тохиолдолд хийлгэхийг зөвлөж байна» гэжээ.
"Covid-19"-ийн эсрэг вакцин иргэдэд нэвтрээд удаагүй байгаа тул дархлааны үргэлжлэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байгаа юм. Энэхүү асуудлыг чиглэсэн судалгаанууд үргэлжлэн хийгдсээр байна. Одоогийн байдлаар цугларсан нийт мэдээллийг дүгнэвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дийлэнхэд нь дахин халдвар авахаас сэргийлэх дархлаа тодорхой хугацаанд тогтдог гэнэ. Гэхдээ тэрхүү дархлааны үргэлжлэх хугацаа болон вирусээс хамгаалах чадамжийг мөн л тодорхой хэлэх боломжгүй байна.
* Гэхдээ хэрэв та олуулаа амьдардаг (хорих анги, засан хүмүүжүүлэх газар г.м), мөн халдвар авсан хүнтэй нэг дор байдаг тохиолдолд шинж тэмдэг илрээгүй ч 14 хоногийн турш өөрийгөө бусдаас тусгаарлаж, шинжилгээ өгөх ёстой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт