Задгай тэнгэрийн доор
Дубайд шинэ гайхамшиг нэмэгдэх гэж байна. Энэ удаад элсэн цөлийн гайхамшигт хотод ширэнгэн ой авчирах төслийг ZAS Architects-ын архитекторууд хэрэгжүүлж эхэлжээ
Энэхүү тэнгэр баганадсан барилгын төсөлд хиймэл ой, бассейн, наран шарлагын газар зэргийг багтаасан задгай давхар байхаар төлөвлөжээ. Төсөөлөөд үз дээ, ширэнгэн ойтой далайн эрэг биш, харин үүл ойрхон харагдах 47 давхар өндөр барилгад энэ бүхэн цогцлоно гэдэг үнэхээр гайхалтай. Зэргэлдээ хоёр барилгаас бүрдэх энэхүү цогцолборын нэг барилга нь дээд зэрэглэлийн орон сууц байх бол хоёр дах барилгад Rosemont Five Star Hotel & Residences зочид буудал байрлах юм.
Цогцолборт спа төв, спорт заал, дэлгүүр, ресторан, клуб, кино театр гээд бүгдийг багтаасан бөгөөд мөн хамгийн их сонирхол татах зүйл нь мэдээж Дубай хот бүхэлдээ харагдах террас байх юм. Rosemont Five Star Hotel & Residences төслийг 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд гүйцэтгэж дуусгахаар ажиллаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт