Сүүлийн 11 жилд анх удаа эрчүүд ба эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа өсч байна
Quartz судалгааны вебсайт эдийн засаг дахь хүйсийн тэгш эрхийн талаар нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ.
Эх сурвалжийн мэдээллэснээр 2006 онд Швейцарын "Олон улсын эдийн засгийн форум" гэх төрийн бус байгууллага анх удаа эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн эрхийн ялгааг харуулсан индексийг хэмжсэн байна. Энэхүү индекс нь 11 жилийн турш өсөөгүй боловч 2017 оны төгсгөлд өссөн үзүүлэлттэй гарчээ.
Уг индекс нь нийт таван шалгуураар хэмжигддэг. Үүнд эдийн засгийн боломж (цалин, албан тушаал, шийдвэр гаргахад оролцдог эсэх), боловсролын түвшин, улс төрийн оролцоо, эрүүл мэндийн байдал, насжилт зэрэг хэмжүүрүүд багтдаг байна.
2017 онд хүйсүүдийн эрхийн ялгааг харуулсан индекс өссөн гол шалтгаан нь цалинтай холбоотой. Судалгаанд дэлхийн эмэгтэйчүүд эрчүүдээс харьцангуй бага орлого олдог нь тогтоогджээ.
Гэхдээ үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүд өөртэй нь ижил албан тушаал эзэлдэг эрчүүдээс илүү бага цалин авдагт биш байгаа юм (Quartz-ын мэдээллэснээр ийм төрлийн цалингийн ялгаа ердөө 2% бүрдүүлж байна). Харин энэ нь эмэгтэйчүүд ихэвчлэн цалингүй ажиллах шаардлага гардаг бөгөөд удирдах албан тушаал бараг эзэлдэггүйтэй холбоотой аж.
Мөн Quartz вебсайт улс орнуудын хүйсийн эрхийн ялгааг харьцуулсан индексийн рейтингийг гаргажээ. Энэхүү рейтингээс харахад Словени, Норвеги, Швед улсын эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс төдийлөн ялгардаггүй аж. Тэгвэл Кувейт, Нидерланд, Катар улсуудад эрчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондох цалингийн ялгаа асар их байсан юм.
"Олон улсын эдийн засгийн форум" хүйсүүдийн эрхийн ялгааг бууруулснаар тухайн улс бүрийн эдийн засаг хэдэн тэрбум ам.доллараар өснө гэж үзжээ. Урьдчилсан таамгаар Их Британид эдийн засгийн өсөлт 250 тэрбум, АНУ-д 1,750 тэрбум, Японд 550 тэрбум, Францад 320 тэрбум ам.доллараар өснө гэжээ. Гэхдээ судлаачид хоёр хүйсийн эрхийн ялгаа 0% болоход дахин 217 жил шаардлагатай хэмээн мэдэгдэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт