Эмма Уотсон ба Кристен Стюарт нар нэгэн зэрэг хүйсээр ялгаварлан гадуурхах асуудлыг хөндлөө. Хоёр бүсгүй маань өөр өөр аргаар илэрхийлсэн ба хэн нь илүү сэтгэлд хүрэхээр хийснийг харцгаая
Нэг биш удаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан Эмма Уотсон нь Vogue сэтгүүлтэй хамтарч өөрийн богино хэмжээний бичлэгээ олонд дэлгэлээ. Энэхүү сэдвийн талаар жүжигчин маань ярилцлага хэлбэрээр гаргахаар шийдэж, өөрийн биеэр олны танил хүмүүст сонирхож буй асуултуудаа тавьжээ. Эммагийн бэлдсэн асуултууд мэдээж хүйсийн эрх тэгш байдлын талаар байлаа. Жишээ нь "Хүйсийн эрх тэгш байдалд загвар ямар нөлөө үзүүлж чадах вэ?", "Та феминист үү?" гэх зэрэг асуултууд байна. Эммагийн бэлдсэн асуултад Стелла МакКартни, Белла Фрейд, Жонатан Сондерс болон Эрдем Моралиоглу нар хариуллаа. Загвар бол ижил хүйстний асуудалд том нөлөө үзүүлэх хүчин зүйл юм гэдэгт тэд бүгд нэгэн дуугаар санал нийлжээ.
Харин Кристен Стюарт нэг л хүнтэй буюу жүжигчин Жесси Айзенбергтэй ярилцлаа. Тэр хоёр "Хэт Америк" киноны гол дүрүүдэд тоглосон ба киногоо сурталчлах зорилгоор уг яриаг сэдсэн ч байж болох юм. Жүжигчид урьдчилан бэлтгэсэн карт ашиглан бие биедээ асуулт тавьсан юм. Кристен хамтрагчдаа "Чиний дуртай загвар зохион бүтээгч хэн бэ?", "Чи хэн нэгэнтэй уулздаг уу?", "Чи хэрхэн өөрийгөө арчилдаг вэ?" гэх зэрэг тохиромжгүй асуултууд тавьж байлаа. Харин Жессигийн карт дээр "Чи дүрдээ хэрхэн бэлддэг вэ?" гэх маягийн асуултууд бичигдсэн байв. Ярилцлагын эцэст асуулттай картууд солигдсон байсан нь мэдэгдэж, Айзенбергт "эмэгтэй" асуултууд тавигдсан болж таардаг. Үүний хариуд жүжигчин залуу "Одоо л би эмэгтэй байх ямар байдгийг ойлголоо" гэсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт