“Хүлээлт vs. Бодит байдал” гэх мим хүмүүсийн төсөөлснөөс ч илүү урт настай

Бараг 100 жилийн өмнө бодож олжээ

"Хүлээлт vs. Бодит байдал" буюу "Таны өөрийн гаднах төрхийн тухай төсөөлөл" ба "Та үнэн хэрэгтээ ингэж харагддаг" гэх мим хүмүүсийн төсөөлснөөс бүр эрт буюу интернет үүсэхээс ч өмнө бий болсон байна. Тодруулбал тухайн хүний өөрийн гаднах төрхийн талаарх төсөөлөл ба бусдын нүдэнд хэрхэн харагдаж байгааг харьцуулан харуулсан зураг хамгийн анх Judge гэх нэртэй Америкийн хошин сэтгүүлд 1921 онд нийтлэгдэж байжээ. Judge сэтгүүл нь хүмүүсийг зураг авахуулахдаа сайхан харагдах гэж хэрхэн хичээдгийг энэхүү зургаар дамжуулан элэглэсэн байдаг юм.

Judge сэтгүүл нь 1881-1947 оны хооронд хэвлэгдэн гарч байжээ. Харин энэхүү анхны мим зураг нь "With the College Wits" нэртэй нийтлэгдсэн бөгөөд зургийн дор "Камерын хурц гэрэлд чи өөрийгөө хэрхэн харагдаж байгааг төсөөлөхдөө" ба "Бодит байдал дээр чи ингэж харагдаж байгаа" гэсэн тайлбартайгаар хэвлэгдэж байсан түүхтэй.

 

this comic strip from 1921 is really relatable to this day pic.twitter.com/DXCpl923Iy

— wida (@YoRHaw) April 15, 2018

Buro.Mongolia

2018-04-18, 10:00

  • Зураг: