Зургийг Улаан өндөгний баярын үеэр авахуулжээ
Ким Кардашьян албан ёсны Instagram хуудастаа өөрийн нөхөр Канье Уэст ба Норт, Сэйнт, Чикаго нэртэй гурван хүүхдийнхээ хамт авахуулсан гэр бүлийн зургаа нийтэлсэн байна. Уг зургийг тэд Улаан өндөгний баяраар даруулжээ.
Энэ нь Кардашьян-Уэстийн гэр бүл гурав дах хүүхдээ өлгийдөн авсны дараа нийтэлж байгаа анхны гэр бүлийн зураг юм. Зурганд Канье ба Сэйнт нар хар өмд, цагаан цамц, пүүз өмсөн бараг адилхан хувцасласан харагдлаа. Харин Ким биеийн өнгөтэй, урт даашинз өмссөн бөгөөд тэрээр Чикагог тэврэн зогсчээ. Тэгвэл Норт хар даашинз, цэцгэн хээтэй, улаан өнгийн цамц өмссөн байна.
"Гэр бүлийн сайн зураг авахуулах ямар хэцүү байдгийг та үнэхээр ойлгохгүй. Гурван хүүхэд уйлж эхлэхээс өмнө бид үүнийг л авч чадсан. Би ч гэсэн бараг уйлсан шүү" гэж Ким зургийн тайлбар дээр бичжээ.
Дашрамд дурдахад саяхан Их Британийн i-D сэтгүүл Ким Кардашьяны селфиг алдартай уран бүтээлчдийн зургуудтай харьцуулсан нэгэн сонирхолтой төсөл бүтээсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт