Time Out London сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Мэрил Стрип 18 настнуудад зөвлөгөө өгч мөн хэнээс урам авдгаа ярьлаа
Лондонгийн "Time Out" сэтгүүл Мэрил Стриптэй асуулт, хариултын богино ярилцлага өрнүүлжээ. Сэтгүүлчийн "Та 18 настнуудад зөвлөгөө өгөөч" гэсэн асуултад Мэрил дараах байдлаар хариуллаа. "Хэдэн кг жинтэй байгаадаа санаа зовон цагаа битгий үрээрэй. Амьдралын баяр баяслаас холдсон, үүнээс өөр тэнэг, уйтгартай, өөрийгөө эвдсэн арга зам үгүй" гэжээ.
Оскарын шагналт жүжигчний хэлсэн энэхүү хариултын утга учрыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бол түүний тоглосон "Suffragette" киноны нээлттэй давхацсан ярилцлагын анхных нь биш юм. "Хэн танд урам зориг өгдөг вэ?" гэсэн асуултад Мэрил Стрип товч бөгөөд тодорхойгоор "Пакистаны Малала Юсуфзай болон түүний ангийн хамт олон" хэмээн хариулжээ. Ярилцлагын бүрэн эхийг сэтгүүлийн сайтаас уншаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт