Ангараг гарагийн зургууд сансар огторгуйн зураг гэхээсээ илүү ямар нэг компьютер тоглоомын дүрсийг санагдуулж байлаа
Mars Reconnaissance Orbiter (MRO) гэх олон үйлдэлт, Ангараг гарагийг тойрон эргэгч төхөөрөмж 2006 оноос эхлэн энэхүү зургуудыг авчээ. Тодруулбал, тус зургуудыг MRO-ын тавцан дээр орших HiRise гэдэг маш өндөр нарийвчлалтай камерын тусламжтай буулгасан юм. Энэхүү камер нь авсан бүх зургуудаа нийтэлдэг албан ёсны сайттай юм байна. Ирээдүйд эдгээр зургууд нь Ангараг дээр сансарын хөлөг газардах төгс байрлалыг олоход туслах юм. NASA-гийн эдгээр мянга гаруй зургуудаас Ангараг гарагийг маш дэлгэрэнгүй харах боломжтой. MRO төхөөрөмж нь 26 сард нэг удаа авсан зургуудаа илгээдэг бөгөөд энэ үед Ангараг гараг болон нар Дэлхийн эсрэг байрлалд орсноор тус төхөөрөмж Дэлхийтэй хэдэн долоо хоногийн турш холбоо тогтоож чаддаг аж.
Дээрх сайт нь Ангараг гараг дээрх уул, элсэн манхан, галт уулын тогоо зэрэг харь гарагийн онцлогуудыг харж, отгоргуйн гайхамшигийг танин мэдэхэд хэрэгтэй баялаг мэдээллийн сантай юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт