Instagram ба Pinterest даяар тархаж буй шинэ тренд
Pinterest ба Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид удахгүй болох шинэ жил, зул сарын баярыг тохиолдуулан цоо шинэ тренд дэлгэрүүлээд байна. Тодруулбал олон хүмүүс сонгодог гацуур модны оронд хан боргоцой жимсийг чимэглэх болжээ. Тэр ч бүү хэл тэд хоорондоо хан боргоцой чимэглэх бүтээлч санаануудаар өрсөлдөж байгаа гэж хэлж болно.
Энэхүү шинэ тренд нь яг ямар зорилгоор үүссэн нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ засал чимэглэлийн мэргэжилтнүүд ийм байдлаар уламжлалт баярт шинэ уур амьсгал ба онцгой зүйл нэмж болно гэж үзэж байна. Шинэ жилийн хан боргоцой нь гацуур мод засах боломжгүй, жижиг талбайтай байранд амьдардаг хүмүүст гайхалтай сонголт болох юм. Мөн үүнээс гадна, энэхүү шинэ трендийн ачаар нэг ч гэсэн гацуур мод "амьд үлдэх" боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт