Жентльмен үндэсний өдөр тутмын сониныг тогтмол уншдаг бөгөөд аль болох өдөр бүр шинэ мэдээлэл авахыг хүсдэг. Мэдээж тэр өдөр тутмын мэдээллээ өдрийн аль ч үед онлайн мэдээллийн хэрэгслүүдээс сонгон унших боломжтой. Гэхдээ тэр мөн гартаа бодит сонин барих эртний уламжлалыг хүндэтгэн, өглөө бүрийг энэхүү тааламжтай ёс заншлаар эхлүүлдэг байж болох юм. Жентльмен автобусаар зорчихдоо, гал тэргээр явахдаа, эсвэл машины суудалд тухлахдаа сониноо унших дуртай. Ингэхдээ тэр эргэн тойрныхондоо саад бололгүйгээр сониныг хамгийн үр бүтээлтэй бөгөөд соёлтой байдлаар уншдаг. Тэгэхээр сониныг хэрхэн зөв унших хэрэгтэй вэ?
1. Эхлээд сониноо цэгцэлж нүүр талаар нь уртааш нь барина
2. Сониноо босоогоор нь голоор нь нугална
3. Нугалсан сониныхоо доод хэсгийг дээд хэсгийн ард оруулан дахин нугална
4. Нугалж барьсан сониныхоо дээд хэсгийг уншиж дуусаад сониноо эргүүлж, доод хэсгийг уншина
Ийм маягаар сонины бүх хуудаснуудыг унших боломжтой. Сониныг босоо хэлбэрээр нь нугалж барьснаар хажуу дахь хүндээ саад болохгүй, мөн шаардлагагүй их шаржигнасан чимээ гаргахгүй юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт