Энэ жилийн хувьд Цагаан сарын баяр Валентины өмнөхөн болж байгаа тул хайртдаа өгөх бэлгээ одоогоос базаахыг юун түрүүнд зөвлөж байна. Ухаан жолоо хэсэгтээ л айл хэсэж, ахмад буурлуудынхаа амар мэндийг мэдэхэд зориулагдана гэж тооцоолоод эрэл хайгуулаа энэ долоо хоногт амжуулах нь таны цаганд хэмнэлттэй, цалгардаж тэвдэхгүй байхад тань тусална. Тэгвэл бидний зүгээс жил бүрийн Валентины баярын бэлгийн хөтөч гаргадаг уламжлалаа даган төрөл бүрийн сонирхолд нийцэх бэлгүүдийг доор нэгтгэлээ. Сонголтыг тань хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.
Баяр ёслолоор ГОВЬ-ийн загваруудаас бэлэг болгон өгөхөд тохиромжтойн зэрэгцээ бэлгэд авахад хүртэл таатай байдаг. Үнэ цэнтэй монгол ноолуур, үндэсний брэнд, “тэнгэрт хадаагүй” үнэ, өдөр тутамд хэрэглэгдэх практикал чанар гээд ГОВЬ-ийг сонгох шалтгаан олон. Тэгвэл брэндийн зүгээс Валентины баярыг тохиолдуулан тусгай загварууд гаргажээ.
Эхний бүтээгдэхүүн нь улаан болон хар өнгийн хос ороолт. Үүн дээр “L’amour de ma vie” гэх үгсийг хатгасан байх ба энэ нь францаар “нэг насны хайр” гэсэн утгатай. Бэлгэдэл болон хэрэглээ талаасаа дурсамжийг тань хадгалж үлдэх тохиромжтой бэлэг болно гэдэг итгэлтэй байна. Хоёр дахь бүтээгдэхүүний хувьд тэд олон төрлөөр загварчлах боломжтой нөмрөг гаргажээ. Энэхүү загвар нь яг л цамцныхаа ханцуйг зангидан мөрөн дээгүүрээ тохсон мэт харагдах бөгөөд тус стилистик аргачлал нь төрхийг илүү сонирхолтой харагдуулдаг давуу талтай. Энэхүү нөмрөгийг эрчүүд болон эмэгтэйчүүдийн аль нь ч өмсөхөд тохиромжтой билээ.
Холбогдох утас: 7004 8888
Facebook: GOBI Cashmere
Instagram: @gobicashmere_mn
Зүрх сэтгэл гэдэг аливаа нийгмийн тогтолцоонд, мөн оюун ухаанд захирагддаггүй эрх чөлөөтэй учраас зүрхнээсээ өгсөн бэлэг бүр хамгийн үнэ цэнтэй. Энэ л утга санааг баримтлан BAIGAL брэнд Валентины “ХАЙР” нэртэй цуглуулгаа гаргажээ. Цуглуулгад цагаан алтаар бүрсэн мөнгөн ээмэг, бөгж, зүүлт болон бугуйвч багтсан байх ба үнэт эдлэл нэг бүрд “хайр” гэх үгийг сийлсэн байна.
Үнэт эдлэл яагаад тохиромжтой бэлэг болдгийг олон талаас тайлбарлах боломжтой. Юун түрүүнд энэ бол урт хугацаанд хадгалагдах хөрөнгө оруулалт. Тэр ч бүү хэл өндөр чанартай үнэт эдлэл үр хойчид хүртэл өвлөгдөх үнэ цэнтэй билээ. Мөн энэ нь холын зайны хосуудын төгс бэлэгт тооцогддог. Хээнцэр, чамин аксесуар таны сэтгэлийг харуулах биет илэрхийлэмж болохоос гадна бэлгэд авч буй хүндээ хайртыг нь санагдуулах сахиус ч болох хүчтэй юм. Мөн BAIGAL брэндийн “ХАЙР” цуглуулгад багтсан загварууд нас харгалзахгүй эмэгтэй хүн бүрийн сэтгэлд хүрэхүйц дизайнтай учраас санаагаа чилээлгүй сонголтоо хийгээрэй.
Хаяг:
Утас: 77331188, 77119688
Вэбсайт: www.baigalhouse.com
Ганцхан цацалт бүр нь дурсамжийг тань сэдрээх хүчтэй бэлэг бол сүрчиг. Тиймээс ч энэ нь хүмүүсийн түгээмэл сонголтоор тодордог. Тэгвэл бидний зүгээс таны худалдан авалтыг хөнгөвчлөх үүднээс Dolce & Gabbana-гийн “Devotion EDP”, Versace-гийн “Dylan Purple”, Narciso Rodriguez-ын “All of Me” гэх гурван сүрчгийн санал болгож байна. Эдгээр нь бүгд Bishrelt дэлгүүрийн салбаруудаар худалдаалагддаг тул та өөрийн биеэр очоод туршаад үзээрэй.
Нимбэгийн сэнгэнэсэн үнэрт дуртай бүн бүрд Dolce & Gabbana-гийн “Devotion EDP” таалагдах нь гарцаагүй. Тус сүрчгийн эхний цацалтаас цитрусын үнэр давамгайлж, шингэх тусмаа ванилийн үнэртэй холилдон яг л амтат бялууг санагдуулах болно. Дараагийн үнэртэн бол Versace-гийн “Dylan Purple”. Дийлэнх Versace-гийн үнэртнүүдийн адилаар “Dylan Purple”-д жимс, цэцэгсийн үнэр зонхилсноос гадна зөөлөн, чихэрлэг лийрийн үнэрийг шингээж өгснөөрөө онцлог болжээ. Энэ нь урин дулаан цаг ирж буй энэ үед түрхэхэд хамгийн тохиромжтой сонголт юм. Бидний санал болгох гурав дахь бүтээгдэхүүн бол Narciso Rodriguez брэндийн 2023 онд гарсан “All of Me” сүрчиг. “All of Me”-гийн үнэр маш цэмцгэр, таатай, тайван орчинтой уялддаг гэхэд хилсдэхгүй. Тус сүрчигт магнолиа цэцгийн нот зонхилсон ба хэт чихэрлэг биш гэдгээрээ онцлог билээ.
Хаяг:
Утас: 7012 8977
Facebook: Bishrelt Beauty
Дийлэнх эмэгтэйчүүд нүүр будгийн хэрэгсэлд сонирхолтой байдаг. Тэр дундаа гоо сайхны салбарыг шимтдэг, шинэ гарсан It бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулдаг эмэгтэйчүүдийн сэтгэлийг Dolce & Gabbana-гийн “Devotion” цуглуулга хөдөлгөж чадна. Энэхүү цуглуулга нь 2023 онд гарсан шинэхэн бүтээгдэхүүн бөгөөд веган төдийгүй орц найрлагын хувьд байгальд ээлтэй гэдгээрээ хэрэглэгч бидний тавьдаг шалгуурт нийцэж байгаа юм.
“Devotion”-д сормуусны будаг, хайлайтер болон матт уруулын будаг багтжээ. Сормуусны будгийн хувьд дэрвийлгэх, өтгөрүүлэх үйлчилгээтэйн сацуу D пантенолын найрлагатай тул тэжээл өгч чийгшүүлэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Дараагийн бүтээгдэхүүн болох хайлайтер нь өндөр пигмент, сувдан гялалзсан эффектийнхээ ачаар будалтыг тань натурал харагдуулах болно. Мөн найрлагадаа Aglianico дарснаас гаргаж авсан байгальд ээлтэй идэвхтэй бодис агуулсан ба энэ нь антиоксидантаар баялаг, чийгшүүлэгч чанараараа гайхагддаг юм. Сүүлийн бүтээгдэхүүн болох матт уруулын будаг нь 16 хүртэлх цагийн тогтоцтой, хүнд оргиулахгүй зөөлөн, хөнгөн бүтэцтэй.
Хаяг:
Утас: 7012 8977
Facebook: Bishrelt Beauty
Дасгал хөдөлгөөнийг чухалчилж, эрүүл амьдралын хэв маяг улам л дэлгэрч байгаа энэ үед Under Armour брэндийн спорт хувцас, эдлэлүүд үнэ цэнтэй бэлэг болж чадна. Under Armour нь зөөлөн, суналттай материалтай хамгийн гол нь бэлтгэлийн үед ихээр хөлөрсөн ч хуурай байлгах цамц бүтээх зорилгоор 1996 онд үүсгэн байгуулагджээ. Тэд энэ зорилгодоо ч хүрч хөлсийг биеэс тусгаарлан ууршуулах технологийг зохион бүтээсэн ба үүгээрээ салбартаа танигдан одоогийн хэмжээнд хүртлээ өргөжиж чадсан билээ. Under Armour брэндийн нүүр царай болсон төлөөгчдөөр алдарт Стефен Карри болон Дүэйн Жонсон нар сонгогдон ажиллаж байна.
Тэгвэл Under Armour-ын Монгол дахь салбарын зүгээс Валентины баярыг тохиолдуулан бэлгийн картынхаа урамшууллыг зарлажээ. Тодруулбал,
Өөрийн хүсэл сонирхолд тохируулан сонголтоо хийх боломжийг олгох Under Armour-ын бэлгийн карт хүн бүрд таалагдах практикал бэлэг болж чадна.
Хаяг:
Facebook: Under Armour in Mongolia
Дараагийн бидний санал болгох бэлэг нь тэр дундаа эрчүүдийн сонирхолд бүрэн дүүрэн нийцнэ гэдэг итгэлтэй байна. Эрэл хайгуулаа бид 2D, 3D график, анимэйшн, и-спортын салбарынханд нэн хэрэгцээтэй байдаг хүчирхэг төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг санал болгодог Hyperworld төвөөс хийсэн юм. Ингэхдээ бид Hyperworld дээр борлуулагдаж буй Razer Barracuda X загварын чихэвчийг санал болгож байна. Энэхүү чихэвчийг дан ганц компьютер тоглоомд ч гэлтгүй хөгжим сонсохдоо, цахим уулзалтад оролцохдоо гээд өдөр тутамдаа олон төрлөөр ашиглах боломжтой. Razer Barracuda X чихэвчний хүчирхэг дуугаралт, тав тухтай хийц, зөөвөрлөхөд хялбар уян хатан их бие, энгийн минимал дизайн нь хосын тань сэтгэлд нийцэж хүслийн жагсаалтыг нь гүйцээх болно.
Razer Barracuda X чихэвчийн талаарх нэмэлт мэдээлэл:
Хаяг:
Tokyo town хотхоны 1-р давхарт (120 мянгатаас ХУД -н Еmart худалдааны төв орох зам дагуу), HyperWorld Experience Center
Утас: 7588 8555
Вэбсайт: hypeworld.gg
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт