Эмили Ратаковскигийн төгс галбирын нууц

Бүх зүйл генээс шалтгаална

Америкийн модель, жүжигчин Эмили Ратаковски өнөө цагийн хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Гэхдээ хэрэв та түүнийг хатуу дэглэм барьж, эрчимтэй дасгал хийдэг гэж бодож байвал эндүүрсэн хэрэг болно. Харин үнэн хэрэгтээ Эмили Ратаковски олон бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон биеийн галбираа хадгалж үлдэхийн тулд доорх зүйлсийг хийдэг байна.

Тэр gym-д дасгал хийх дургүй

Тэрээр Harper's Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дасгал хийх нь түүнд маш уйтгартай санагддаг гэж хэлж байсан удаатай. Үүний оронд Эмили хайкинг хийж, долоо хоногт хоёр, гурван удаа йогooр хичээллэдэг байна.

Тэр дэглэм барьдаггүй

Тийм ээ, тэр хоолонд үнэхээр дуртай. Гэхдээ түүний хоолны дэглэм шинэхэн ногоо, үр тариа, далайн гаралтай хүнс мөн маш их махнаас бүрддэг гэдгийг модель бүсгүй Elle сэтгүүлд дурджээ. Тэрээр амьдралынхаа ихэнхи хугацааг Техаст өнгөрүүлсэн учир стейк идэх хамгаас дуртай гэнэ. Мах идэх нь тэнцвэртэй хооллоход тусалж, хүний биед шаардлагатай шим тэжээлийг өгдөг гэж тэр үздэг. Мөн модель бүсгүй өөртөө хэт хатуу шаардлага тавьдаггүй тул өглөөдөө круассан, эсвэл заримдаа бялуу идэхийг хүлээн зөвшөөрдөг аж.

Тэр генийн хувьд маш азтай

Эмили Ратаковскигийн төгс биеийн гол нууц нь түүний генд оршдог. Саяхан Эмили ээжтэйгээ авахуулсан зургаа Instagram хуудаснаа нийтэлсэн бөгөөд өөрийн гайхалтай галбирыг хэнээс өвлөж авснаа харуулсан юм. Үүгээр ч барахгүй тэр мөн маш хурдан бодисын солилцоотой гэнэ. Үнэхээр азтай биш гэж үү?

Г.Тэмүүлэн

2017-06-09, 11:00