Та шийдэмгий бус хүн үү? Та ухаалаг утастайгаа эрүүл бус харилцаатай юу? Стрессээр дүүрэн энэ ертөнцөд өмнөө тавьсан зорилгодоо эргэлзэж байна уу? Та нэгэнт ухаалаг утаснаасаа ангижирч чадахгүй бол ядаж л нойр, сэтгэл санааны байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх аппуудыг суулган ашиглаад үзээрэй. Ингээд бид бодлоо цэгцэлж, тархиа "цэвэрлэж" илүү ухамсартай амьдрахад туслах аппуудыг цуглууллаа.
Экзистенциал хямралд зориулсан шилдэг апп
Би юу хийж байна вэ? Хаашаа явж байна вэ? Би хэн бэ? Бүхнийг ухамсарлахад туслах энэхүү аппыг Их Британийн хөтлөгч, аксесуарын дизайнер Поппи Жейми бүтээсэн юм. Апп дотор өөрийгөө ойлгоход туслах олон янзын сонирхолтой дасгалууд байгаа. Жишээ нь "тантай яг ижил нөхцөл байдалд орсон найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?" гэх зэрэг бусдыг ойлгох чадварыг сайжруулах асуултуудад хариулж болно.
Шахуу хуваарьтай хүмүүст зориулсан шилдэг апп
Орос хэлтэй хүмүүст зориулсан бясалгалын апп. Buddo апп дотор үндсэн суурь, стресс, харилцаа, түгшүүр, нойр, аз жаргал, төвлөрөл гэсэн долоон төрлийн сэдэвчилсэн курс бий. Курс бүрийг шат дараалалтайгаар судлах боломжтой бөгөөд эхлээд үндсэн сэдвийг судлах шаардлагатай. Курсуудыг шат дараалалтайгаар суралцах явцдаа аар саар зүйлд бухимдахгүй байж, амьдралыг ухамсарлаж, төвлөрч, стрессээ удирдаж, тайвширч, тайван унтаж сурна. Бясалгах хугацаагаа өөрөө тохируулах боломжтой тул ажлын шахуу хуваарьтай уялдуулахад хялбар байх болно.
Хэт завгүй ажилладаг хүмүүст зориулсан шилдэг апп
Өдөр тутмынхаа амьдралд суулгаж өгөх хэрэгтэй бас нэгэн апп. Ачаалалтай ажлын завсраар таныг тайвшруулж, сэтгэл санааг амраах олон төрлийн бясалгалуудтай тул орчин үеийн завгүй амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой.
Тайвшралыг олоход зориулсан шилдэг апп
Зураг зурж, будах нь бясалгалын нэг хэлбэрт тооцогдоод удаж байгаа билээ. Тийм ч учраас зураг зурж, буддаг ном будах нь зөвхөн хүүхдүүдийн хийх дуртай зүйл бус томчуудын хувьд стресс, асуудлуудаа мартаж, завсарлага авах бас нэгэн таашаал болжээ. Colorfy апп нь "зургийн хичээлийг" цааснаас дижитал ертөнц рүү шилжүүлсэн бөгөөд энд та геометрийн хэлбэр дүрсүүд, бэлэн зургуудыг будаж, эсвэл бүр өөрийн гэсэн бүтээл туурвиж, хэдэн цаг ертөнцөөс тасарч болно.
Бодлоо цэгцэлж, ухамсартай амьдрахад зориулсан шилдэг апп
Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, хором мөч бүрийг мэдэрч, үйл явдал бүрийн зөв бурууг шүүхгүй байх нь ухамсартай амьдрах бас нэгэн хэлбэр юм. Эдгээр зүйлсийг суралцсанаар түгшүүрээс зайлсхийж, стрессийг багасгаж, бүр архаг өвдөлтийг ч намдаах чадвартай болдог. Тус аппыг анх цагаан хоолтнуудад зориулан бүтээсэн ч ухамсартай амьдрахыг хүссэн хүн бүр ашиглаж болно. Энд та ухамсартай амьдралын талаарх гол асуултуудын хариуг авч, тогтмол шинэчлэгддэг дасгалуудыг хийж, өөрийнхөө гаргасан амжилтыг хянах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт