Instagram дахь шинэчлэлтүүд: Бусдын постыг share хийх боломжтой боллоо

Instagram өнөөдөр хоёр шинэчлэлтээ танилцууллаа

Instagram-aac бусад ихэнх олон нийтийн сүлжээнд бусдын нийтлэл, зургийг share хийн, бусдад түгээх боломжтой билээ. Тэгвэл одоо Instagram-д бусдын нийтэлсэн зургийг өөрийн Stories хэсэгтээ share хийх боломжтой боллоо. Үүний тулд нийтлэгдсэн зургийн дор байрлах цаасан онгоц хэлбэрийн товчлуур дээр дарах хэрэгтэй ба ингэснээр тус зургийг 'Stories-доо нэмэх' гэсэн сонголт гарч ирэх юм. Гэхдээ зөвхөн public тохиргоотой хэрэглэгчдийн зургийг share хийх боломжтой байна.

Харин хоёр дахь шинэчлэлт нь Usage Insights буюу хир хугацааг Instagram-д өнгөрөөж байгааг тань харуулах тохиргоо юм. Instagram-ийн үүсгэн байгуулагч Кевин Систром Twitter хуудаснаа "Онлайнд хүмүүс цагаа хий дэмий үрэх нь ихэссэн. Харин олон нийтийн сүлжээ үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй" хэмээн жиргэжээ.

— Kevin S. (@kevin) May 16, 2018

Дээрх хоёр шинэчлэлт одоогийн байдлаар зөвхөн Android үйлдлийн систем дээр хэрэгжиж эхэлсэн ба ирэх долоо хоногоос iOS дээр нэвтрэхээр боллоо.

Buro.Mongolia

2018-05-18, 17:03

  • Зураг:
  • Зураг: