Аппликейшнээр дамжуулан хосоо олох нь дэлхий даяар дижитал амьдралын хэв маяг руу шилжиж байгаа энэ үед энгийн үзэгдэл болсон. Тэгвэл бидний мэдэх Tinder, Bumble гэх мэт болзооны аппликейшнүүдээс тэс өөр аргаар хүмүүсийг хооронд нь зуучилдаг Schmooze нэртэй апп гарчээ. Тодруулбал, Schmooze-ын хэрэглэгчид хүмүүсийн зургуудаас биш таалагдсан meme-үүдээс нь сонгох бөгөөд тус апп нь болзоход тохиромжтой хосуудыг ижил meme зургийн сонирхлоор нь нийлүүлдэг байна. Энэхүү тавцангийн үүсгэн байгуулагч Видя Мадхаван Schmooze-г боловсруулахдаа болзооны аппыг ихээр ашиглаж буй шинэ мянганы залуучууд буюу Z үеийнхний сонирхлыг харгалзан үзсэн гэдгээ онцолсон юм.
Одоогийн байдлаар тус аппыг АНУ-д 10,000 удаа татан авч 90,000 гаруй хүмүүсийг хооронд нь холбосон байна. Түүнчлэн Schmooze нь Цахиурын Хөндийн "Ulu Ventures" фирмээс 270,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж аппыг илүү боловсронгуй болгох ажлыг эхлүүлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт