Бид яагаад заавал уруулаа арчлах ёстой вэ?
Хүний биеийн хэсэг болгоны арьс өөрийн гэсэн онцлогтой, харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хамгийн зузаан бөгөөд дийлэнхдээ хувцсаар халхлагдаж байдаг биеийн арьс л гэхэд маш их арчилгаа шаарддаг. Биеийнхээс арав дахин нимгэн бүтэцтэй нүүрний арьс бүр ч их арчилгаа шаарддаг. Тэгвэл нүүрнийхээс ч илүү эмзэг, тав дахин хурдан чийгшлээ алддаг, хамгаалалтын тосны булчирхайгүй (sebaceous glands) уруулын арьс яадаг бол? Дэлхийн мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр уруулыг хагарч, хуурайшихаас сэргийлэхийн тулд зөв арчилгааг өдөр тутамдаа хийх хэрэгтэй гэнэ. Харин хэрхэн арчлахыг доороос уншина уу.
Чийгшил өгөх нь чухал
Хэрэв та чийгшлээ урт хугацаанд хадгалахыг хүсэж байгаа бол ши, жожоба тоснууд хамгийн тохиромжтой юм. Харин цаг уурын хүнд нөхцөлд какао, наран цэцгийн болон наргил модны самрын тосыг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Түүнчлэн тосноос гадна уруул чийгшүүлэх нэг удаагийн болон тосон маскуудаас сонгон хэрэглэх боломжтой билээ.
Нарнаас хамгаалахаа мартуузай
Доод уруул ялангуяа нарны хэт ягаан туяанд маш өртөмтгий байдаг тул арьсны хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг байна. Тиймээс уруулын тосоо сонгохдоо найрлагад нь нарнаас хамгаалдаг бодисууд болох цайрын исэл болон титаны исэл орсон эсэхийг шалгаарай.
Уруулын гуужуулагч ашиглах