Хайх

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: 2022 онд ямар чёлка тайрах вэ?

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: 2022 онд ямар чёлка тайрах вэ?

Шинэ оныг шинэ үсний засалтаар эхлүүлье

Text: Buro.Mongolia


Чёлка бол хэрэгжүүлэхэд хялбар, хормын зуур төрх өөрчилдөг үс засалтуудын нэг билээ. Мөн энэхүү засалтыг тухайн хүн өөрийн нүүрний онцлогт тохируулан нүд, хөмсөг эсвэл шанааны ясаа тодотгох байдлаар тайрч болдог давуу талтай юм. Тиймээс хэрэв та шинэ ондоо амар аргаар сонирхолтой өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр шийдсэн бол чёлка тайрч үзэхийг зөвлөж байна.

Өнгөрөгч оны хувьд curtain bangs буюу хөшгөн чёлка нь Instagram, TikTok платформуудаас эхлэн инфлюэнсер, алдартнуудын дунд нэлээд өндөр хайп үүсгэсэн билээ. Тэгвэл энэ жил мэргэжилтнүүдийн тодорхойлж буйгаар чёлканы стиль илүү 70-аад оны өнгө аястай болох гэнэ. “70-аад оны чёлкаг орчин үеийн хэв маягтай хослуулсан стилийг ‘bottleneck bangs’ гэж нэрлэдэг бөгөөд голын хэсэг нь богино харин хоёр зах нь илүү өтгөн, урт байдаг” хэмээн Лондоны Evo Hair салоны үүсгэн байгуулагч Том Смит Instyle сэтгүүлд онцолжээ. Мөн Matrix салоны бүтээлч захирал, алдартнуудын үсний стилист Ник Стенсон уг чиг хандлагын талаар “Ийм төрлийн чёлк төгс бус, хайхрамжгүй байдаг нь арчилгаа маш бага шаарддаг давуу талтай. Түүнчлэн бусад стильтэй харьцуулахад илүү амьд, хэт хичээгээгүй үзэсгэлэнтэй харагддаг” гэж тодорхойлсон байна.

Bottleneck стилийн чёлка нь урт, богино, шулуун, буржгар гээд ямар ч төрлийн үстэй зохицдог бөгөөд үсний хайчаар хөнгөн ороож, 70-аад оных шиг голоор нь хувааж эсвэл хөвсгөр болгон загварчлахыг Стенсон зөвлөжээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: 2022 онд ямар чёлка тайрах вэ? (фото 1)
Margot Robbie
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: 2022 онд ямар чёлка тайрах вэ? (фото 2)
Emily Ratajovski
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө: 2022 онд ямар чёлка тайрах вэ? (фото 3)
Lily Collins

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх