Хайх

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу?

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу?

Нүүрний фитнесийн багш Марина Колягина хариулж байна

Text: Buro.Mongolia


Гоо сайхны салбарт мэсийн бус аргаар залуужих олон аргууд байдгийн нэг нь нүүрний фитнес билээ. Нүүрний тэгш бус хэм бол энэ төрлийн мэргэжилтнүүдэд ирдэг түгээмэл асуудал юм. Яагаад нүүрний тэгш хэм алдагддаг, үүнийг хэрхэн тодорхойлдог, мөн яаж эргээд хэвийн төрхөд нь оруулдаг талаарх мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.


Яагаад нүүрний хэм алдагддаг вэ?

Хүн бүрийн нүүрний булчин энгийн, суларсан, чангарсан гэх гурван тонуст орших боломжтой. Нүүрний булчингууд харилцан адилгүй тонустай байх нь тэгш хэмийг алдагдуулдаг байна. Үүнд дутуу нойр, архаг стресс, гэмтэл, хорт муу зуршил, эм бэлдмэлээс үүдэлтэй гаж нөлөө, хэт их нүүрний хөдөлгөөн гэсэн олон шалтгаанууд багтдаг.


Хэрхэн тодорхойлох вэ?

Арга хэмжээ авч эхлэхийн өмнө нүүрний тэгш хэм хэр их алдагдсанаа тодорхойлох хэрэгтэй. Үүнийг тогтоохын тулд танд сайн камертай утас, толь байхад хангалттай. Нүүрнийхээ тал бүрийн зургийг авч дасгал хийсэн үйл явцаа 1-3-6 сар тутамд баримтжуулаарай.


Хэм алдагдлын түвшнээ тогтоохыг тулд доор дурдсан тестийг бөглөж өөртөө оноо өгөөрэй. 

Хөмсөгний тонус

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 1)

Хөмсгөө нэг нэгээр нь ээлжлэн өргөнө. Гарсан үр дүндээ тохирох оноог өгөөрэй.

  • Хоёр хөмсөг тэгш хэмд өргөгдсөн - 0 оноо,
  • Зөвхөн аль нэг хөмсөг өргөгдсөн - 1 оноо,
  • Аль ч хөмсгөө өргөж чадаагүй - 2 оноо.

Хөмсөгний хэм

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 2)

Нүүрнийхээ зургийг эгц урдаас нь авч хөмсөгний дээгүүр тэгш зураас татна.

  • Хоёр хөмсөг тэгш хэмтэй байгаа бол - 0 оноо,
  • Аль нэг хөмсөг нөгөөхөөсөө дээш, эсвэл доор байрлалтай бол - 1 оноо.

Уруул

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 3)
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 4)

Уруулынхаа хоёр талыг гар оролцуулахгүйгээр дээш өргөнө.

  • Уруулын хоёр талаа өргөж чадсан - 0 оноо,
  • Уруулын зөвхөн нэг талаа өргөж чадсан - 1 оноо,
  • Уруулаа нэг талаар нь бус зөвхөн бүхэлд нь өргөсөн - 2 оноо,
  • Уруулаа нэг талаар болон бүхэлд нь өргөж чадаагүй - 2 оноо.

Нүд

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 5)
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 6)

Хоёр нүдээ ээлжлэн анина. Зургаар баримтжуулж харьцуулаарай.

  • Баруун болон зүүн нүдээ анихад ямар нэг хүч шаардагдаагүй, нүүрний бусад булчин ачаалаагүй - 0 оноо,
  • Баруун нүдээ анихад илүү хялбар байсан - 1 оноо,
  • Нэг нүдээ тусад нь аньж чадаагүй - 2 оноо.

Хамар

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 7)

Хамрыг дээш болон доош хөдөлгөнө.

  • Хамрын үзүүрийг дээш болон доош хөдөлгөхөд нүүрний бусад булчин ачаалаагүй - 0 оноо,
  • Хамраа хөдөлгөж чадсан ч нүүрний бусад булчингуудад ачаалал ирсэн - 1 оноо,
  • Хамраа хөдөлгөж чадаагүй - 2 оноо.

Чих

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 8)

Чихээ хөдөлгөж үзээд үр дүнгээ тэмдэглээрэй.

  • Чихээ хөдөлгөхөд нүүрний бусад булчин ажиллаагүй - 0 оноо,
  • Чихээ хөдөлгөсөн ч нүүрний булчин ажилласан - 1 оноо,
  • Чихээ хөдөлгөж чадаагүй - 2 оноо.

Уруулын нэг талаараа инээмсэглэх

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 9)

Яг л жуумалзаж байгаа юм шиг уруулынхаа баруун, зүүн талаар ээлжлэн инээмсэглэнэ.

  • Уруулынхаа хоёр талаар инээмсэглэсэн, булчингуудад хүнд ачаалал мэдрэгдээгүй - 0 оноо,
  • Уруулынхаа зүүн талаар инээмсэглэхэд илүү хялбар байсан - 1 оноо,
  • Уруулынхаа баруун талаар инээмсэглэхэд илүү хялбар байсан - 1 оноо,
  • Ямар ч хувирал гаргахад хүндрэлтэй байсан, булчингууд чангарсан - 2 оноо,
  • Бусад.

Уруулын хоёр захын үзүүр

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 10)

Нүүрнийхээ эгц урдаас авсан зураг дээр уруулынхаа голд зураас татаж, хоёр талын үзүүр тэгш хэмд байгаа эсэхийг шалгана.

  • Уруулын хоёр захын үзүүр тэгш хэмд байсан - 0 оноо,
  • Уруулын аль нэг тал нөгөөхөөсөө дээр, эсвэл доор байрласан - 1 оноо.

Хацрын яс

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 11)
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 12)

Уруулаа урагш цорвойлгон О үсэг үүсгэж, баруун болон зүүн хацрын булчингаа нэг нэгээр нь хөдөлгөнө.

  • Хоёр талаараа хөдөлгөхөд хялбар байсан - 0 оноо,
  • Зөвхөн хамтад нь хөдөлгөж чадсан - 1 оноо,
  • Зөвхөн аль нэг талыг нь хөдөлгөж чадсан - 2 оноо,
  • Хөдөлгөж чадаагүй - 3 оноо,
  • Бусад.

Нүүрний хоёр хажуу тал

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 13)
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 14)

Мөрөө эгцэлж зогсоод зөвхөн толгойгоороо хоёр хажуу тал руу гаа харан зургаа авна. Харцаа аль болох нурууныхаа ард тал руу чиглүүлэхийг хичээгээрэй.

  • Толгойгоо баруун болон зүүн тийш эргүүлэхэд хялбар байсан. Хоёр талаараа ижил хэмжээнд эргэсэн - 0 оноо,
  • Аль нэг талаараа илүү бага радиуст эргэсэн - 1 оноо,
  • Эргэж харахад хоёр талдаа, эсвэл аль нэг талдаа өвдөлт мэдэрсэн (ямар өвдөл болохоо тэмдэглэх) - 2 оноо.

Шанааны өнцөг

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 15)
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 16)

Хоёр талын шанааны зургаа авч оноогоор үнэлээрэй.

  • Хоёр талын шанаа ижил хэмжээнд ялгарч харагдаж байвал - 0 оноо,
  • Шанааны аль нэг тал нөгөөхөөсөө илүү ялгарч харагдаж байвал - 1 оноо
  • Шанаа давхар эрүүнээс ялгарч харагдахгүй байвал - 2 оноо.

Хацар

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 17)

Хоёр хацрын хэмжээ ижил эсэхийг ажиглана.

  • Ижил хэмжээтэй - 0 оноо,
  • Аль нэг тал нь нөгөөхөөсөө том - 1 оноо.

Үр дүн

0-2 оноо. Энэхүү үр дүн нүүрний тань булчингууд бараг л ижилхэн тонустай, мөн тэгш хэмтэй байгааг илтгэнэ. Одоогийн төрхөө урт хугацаанд хадгалахын тулд хүзүү, нуруу гэхчлэн биеийн зөв байрлалыг сахих нь чухал.

3-6 оноо. Нүүрний тань тэгш хэм үл ялиг алдагдсан байна. Үүнд таны буруу зуршил, нуруу, хүзүүний бөгтөр байрлал нөлөөлж байх боломжтой. Нөхцөл байдал улам дордохоос нь өмнө зориулалтын дасгал, массаж хийхийг, мөн биеийн буруу байрлалаа засахыг зөвлөдөг.

7-15 оноо. Хэрэв та ийм оноо авсан бол нүүрний булчингууд жигд тонустай биш, нүдэнд мэдэгдэхүйц тэгш бус хэм үүссэн байх өндөр магадлалтай. Хэрэв шалтгаанаа илрүүлж, арга хэмжээ авахгүй удвал тэгш хэм улам их алдагдана. Хэт их стресс булчингийн чангарал үүсгэдэг тэргүүн шалтгаануудын нэг бөгөөд сайн амарч, стресстэйгээ ажиллаж сурах хэрэгтэй.

16-22 оноо. Нүүрний тэгш хэмийн алдагдал өндөр түвшинд байна. Таны нүүрний зарим булчингууд чангарч, харин зарим нь суларсан байх боломжтой. Үүний эсрэг дасгал хийж, мөн тэгш бус хэм үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс ангижрах хэрэгтэй.


Буруу зуршлаасаа салах нь

Бидний өдөр тутамд хийдэг үйлдлүүд нүүрний тэгш хэмийг алдагдуулж байдаг. Иймд тэдгээр зуршлынхаа давтамжийг бууруулж эхлээрэй.

Буруу зуршилд:

  • Зөвхөн нэг талаараа зажлах,
  • Утсаа чих болон мөрөн дундаа хавчуулж ярих, дэлгэцээ бөхийж үзэх,
  • Утсаар зөвхөн нэг талаараа ярих,
  • Нэг талаараа инээмсэглэх,
  • Хумсаа мэрэх, хацраа дотор талаас нь хазах,
  • Эрүүгээ гараараа тулах,
  • Нэг талаараа, эсвэл урвуу харж унтах,
  • Уруул, шанаа, шүдээ зуух,
  • Толгойгоо нэг тал руу гаа хазайлгаж суух,
  • Нүүрний хэт их хувирал зэрэг багтана.

Түүнчлэн тамхи татах, нэг болон түүнээс дээш шүдгүй байх, бөгтийх, хөлөө ачиж суух зэрэг хүчин зүйл тэгш хэм алдагдахад нөлөөлдөг билээ.

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 18)

Тэгш бус хэмийг засах нь

Нүүрний хэлбэрээ байгалиар нь хадгалах үүднээс буруу зуршлаасаа салаад зогсохгүй зөв дадалтай болох хэрэгтэй. Үүний тулд нүүрний булчинг тэнцвэржүүлэх, биеийн буруу байрлалыг засах дасгал хийх боломжтой.

Зажлуур булчин суллахын тулд:

  • Хэд хэдэн удаа зажлах хөдөлгөөн хийнэ. Энэ үед чангарч байгаа хэсэг нь таны зажлуур булчин гэсэн үг.
  • Тухайн хэсэг дээрээ хуруунуудаа тавиад толгойныхоо хүндийн жинг хуруундаа төвлөрүүлнэ.

Дасгалын эхэн үед өвдөлт мэдрэгдэх боломжтой.

Нурууны булчин суллахын тулд:

Юун түрүүнд нурууны төрөл бүрийн дасгалуудыг хийх боломжтой. Үүнд иогийн хүүхдийн байрлал, эсвэл муурын байрлал зэрэг багтана. Мөн чангарсан булчинг сулруулж өгөх мэргэжлийн бариачид хандах нь шилдэг арга билээ.

Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 19)
Муурын байрлал
Нүүрний тэгш хэм алдагдах: Хэрхэн тодорхойлох вэ, засах боломжтой юу? (фото 20)
Хүүхдийн байрлал

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх