Хайх

“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье

“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье

Муур эмэгтэйн "муурын нүд" будалт

Text: Buro.Mongolia


Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан, алдарт “Batman” комик зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “The Batman” кино энэ сард нээлтээ хийсэн билээ. Тус бүтээлийн агуулгаас гадна жүжигчдийн бүрэлдэхүүн болон тэдний нүүр хувиргалт хэвлэлүүдийн гол сэдэв болоод байгаа юм. Тэр дундаа муур эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Зои Кравицын нүүр будалт дээр дэлхийн хамгийн чадварлаг мейкап артистуудын нэг болох Пэт Макграт ажилласан гэдгээрээ онцлог болжээ. Пэт Макграт нь Versace, Prada болон бусад брэндүүдтэй маш олон загварын шоу дээр хамтран ажилласан туршлагатай бөгөөд аливаа ажилд няхуур, нямбай ханддаг гэдгээрээ алдартай. Үүний ээлжит баталгаа нь Зои Кравицын муур эмэгтэйн нүүр хувиргалт бөгөөд Макграт бэлтгэл ажлынхаа хүрээнд нийт 200 гаруй төрлийн смоки нүүр будалтыг зохиосон байна. Тэрээр хэрхэн Зоид таарах төгс хувилбарыг бүтээсэн талаараа ярьж хүн бүр хэрэгжүүлж болох хялбар аргаасаа хуваалцлаа.


Нүүр будалт хэрхэн бүтсэн талаар

Юун түрүүнд Пэт Макграт нь Зои Кравицын байгалийн гоо үзэсгэлэнг (ялангуяа арьсны өнгийг) тодотгох тал дээр гол анхаарлаа хандуулж, ингэхдээ Берлины шөнийн клубийн соёлын өнгө аясыг илтгэх нүдний тенийг олон давхарлаж, мөн саа ашиглан будалтаа хийсэн байна. Ингэснээр тансаг бөгөөд хүчирхэг төрх бий болж, муур эмэгтэйн гол шинжүүдийн нэг болох нүдний харцыг онцолж чаджээ. Түүнчлэн мейкап артист Зоигийн арьсны байгалийн өнгийг хадгалах үүднээс нүүр будалтын суурийг хар, саарал болон дарсны өнгүүдийг холин гаргасан байна.

“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 1)

Хэрхэн муурын нүд будалтыг хэрэгжүүлэх вэ?

Нэгдүгээр алхам

Хэрэгжүүлэх эхний алхам бол хар өнгийн тень ашиглан дээд зовхио будах юм. Ингэхдээ маш сайн уусгалт хийх шаардлагатай бөгөөд зовхиноос хэт илүү гаргахгүй байхыг анхааруулъя.

Хоёрдугаар алхам

Муурын нүд будалтыг амжилттай хийхийн тулд нүдний харандаагаар контурын хэлбэрийг гаргах шаардлагатай билээ. Ийнхүү будалтын суурь бий болж, алдаа гарсан тохиолдолд арилган шинээр эхэлж болох давуу талтай юм. Пет Макграт PermaGel брэндийн хар өнгийн нүдний харандаа ашиглан контурын сүүл хэсгээ зурсан бөгөөд нарийн багсны тусламжтай харандаагаа бага зэрэг уусгасан байна.

Гуравдугаар алхам

Дараагийн алхам бол Perma precision брэндийн шингэн контур ашиглан харандаагаар зурсан суурин дээрээ давхарлаж өнгийг нь тодруулах юм. Муурын нүдний эффект гаргах үүднээс контурын сүүл хэсэг зовхины захын төгсгөлтэй нэг шугамд байх ёстойг анхаараарай.

“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 2)

Хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд:

“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 3)
Skin Fetish, Highlighter+Balm Duo (хайлайтер)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 4)
Skin Fetish, Divine Blush in Desert Orchid (хацар өнгөлөгч)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 5)
Mothership I, Subliminal palette (нүдний тень)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 6)
Permagel ultra glide eye pencil (нүдний харандаа)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 7)
Perma precision liquid eyeliner (нүдний шингэн контур)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 8)
Velvet Kohl, eyeliner (нүдний харандаа)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 9)
Dark Star mascara (сормуусны будаг)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 10)
Permagel Ultra lip pencil (уруул хүрээлэгч)
“The Batman” дээрх Зои Кравицын нүүр будалтыг 3 алхмаар хэрэгжүүлье (фото 11)
Mattetrance lipstick in 1995 (уруулын будаг)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх