Анжелина Жоли Guerlain-ы нүүр царайгаар тодорлоо
Гуравдугаар сард тэр брэндийн шинэ үнэртэнг танилцуулна
Анжелина Жоли үнэртний бизнест хөл тавьж байна. Өчигдөр Guerlain брэнд албан ёсны мэдэгдэл хийж, жүжигчин бүсгүйг гуравдугаар сард нээлтээ хийх шинэ Mon Guerlain үнэртний нүүр царайгаар ажиллах болсныг олонд зарлалаа. Брэндийн төлөөлөгчийн хэлж буйгаар Жоли мөн уг үнэртний бүтээлч санааны эх үүсвэр ба урлагийн тэнгэр болж, үнэртэн бүтээх үйл явцад маш чухал хувь нэмэр оруулжээ.
Брэндийн тэргүүн үнэртэн бүтээгч Тьерри Вассер Анжелина Жолигийн хувийн зан чанарт татагдаж, энэхүү үнэртэнг бүтээх урам авсан гэдгээ мэдэгдсэн байна. Тэр Mon Guerlain сүрчигт орчин үеийн эмэгтэйн сонголт, сэтгэлийн хөдлөл ба мөрөөдлийг шингээж, эмэгтэй хүнийг тодорхойлох хамгийн чухал элементүүдийг үнэрээр илэрхийлэхийг зорьжээ.
Жолигийн хувьд энэ нь маш онцгой нэгэн төсөл юм. Учир нь Guerlain ордны сүрчигнүүд түүний багийн дурсамжийг сэргээж, хайрт ээжийг нь санагдуулдаг байна. Жүжигчин, найруулагч ба хүмүүнлэгийн ажилтан бүсгүй уг хамтын ажиллагаанаас олсон бүх орлогоо буяны байгууллагад хандивлах гэнэ.