Анжелина Жоли Guerlain-ы сурталчилгаанд тоглолоо
Жүжигчин бүсгүй шинэ үнэртэн сурталчилж байна
Анжелина Жоли Guerlain ордны нүүр царайгаар тодорсныг бид та бүхэнд нэг сарын өмнө дуулгаж байсан. Харин хэдхэн хоногийн өмнө жүжигчин бүсгүйн оролцсон анхны сурталчилгаа олон нийтэд нээлттэй боллоо.
Нэг хормын хугацаатай шинэхэн бичлэгийг Терренс Малик гэх "The Tree of Life", "Knight of Cups", "Days of Heaven" зэрэг олон бүтээлээрээ үзэгчдэд танигдаад амжсан чадварлаг найруулагч хариуцжээ. "Эмэгтэй хүний нотууд" хэмээн нэрлэгдсэн сурталчилгаанд Анжелина Жоли шинэ Mon Guerlain үнэртнийг сурталчлах болно. Орчин үеийн, сахилгагүй атлаа мөн нэгэн зэрэг сонгодог аястай уг үнэртэн Анжелина Жолитой төгс нийцэж байгаа мэт санагдана.
Mon Guerlain сурталчилгаанаас олсон орлого жүжигчний хэрэгжүүлдэг сайн үйлсийн хөтөлбөрүүдэд зарцуулагдах гэнэ.
Шинэ үнэртэн гуравдугаар сард худалдаанд гарна.