Арьс татаж залуужуулах 345 SMAS ажилбар гэж юу вэ?
Өмнөд Солонгосын 345 SMAS арьс татах мэс ажилбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна
Хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс л залуу нас, гоо үзэсгэлэнгээ аль болох удаан хугацаанд хадгалж үлдэх хүсэл эрмэлзэл тээсээр ирсэн. Анагаах ухаан, технологи хөгжиж улам бүр боловсронгуй болсоор байгаа өнөө үед хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах боломж бүрдэн, бидний энэ хүсэл ч бодитоор биеллээ олсоор буй. Ялангуяа гоо сайхан, тэр дундаа пластик мэс заслын салбар өнөөдөр бидний төсөөлж ч байгаагүй өндөр үр дүн сэтгэл ханамжийг өгдөг болсноор "50 нас бол шинэ 30" гэх шинэ уриа дэлгэрч, эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч урам зоригтойгоор нас ахихад нь тусалж байна.
Пластик мэс заслын салбарын хөгжил дэвшлээрээ БНСУ тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд заримдаа энэ улсыг гоо сайхны мэс заслын нийслэл ч гэж нэрлэх нь бий. 2022 оны судалгааны дагуу Өмнөд Солонгос улс дэлхийн гоо сайхны мэс заслын 24%-г дангаараа эзэлж, үүний 40-50%-г гадаад төрхөө сайжруулахаар дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн үйлчлүүлэгчид бүрдүүлж байна. Энэхүү тоо баримт нь Өмнөд Солонгос улсын гоо сайхны эмнэлэг, эмч нарын ур чадвар, арга барил, технологи нь ямар өндөр түвшинд хүрснийг тод томруунаар илтгэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай Монголчууд ч мөн адил Солонгос улсад аялж, шинэ соёлтой танилцахынхаа хажуугаар эрүүл мэндийн үзлэгт орж эсвэл гоо сайхны хөнгөн ажилбаруудыг хийлгэн нэгэн зэрэг олон ажил амжуулж цагаа үр ашигтайгаар өнгөрүүлээд буцдаг заншил тогтжээ. Аялахынхаа зэрэгцээ гоо сайхандаа анхаарахаар шийдсэн хүмүүсийн хувьд мэдээж анхнаасаа олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, найдвартай эмнэлэг сонгосноор хүссэн үр дүндээ хүрч, сэтгэл ханамжтай үлдээд зогсохгүй цаг заваа хэмнэж, эрүүл мэнд, гоо үзэсгэлэнгээ ч давхар хамгаалж чаддаг.
Тэдгээр эмнэлгүүдийн нэг болох Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлалтай 345 Гоо Сайхны Мэс Заслын Эмнэлэг нь арьс татан залуужуулах мэс ажилбарыг мэргэжлийн өндөр түвшинд, өөрийн мэт натурал, хамгийн гол нь тухайн хүний арьсны онцлогт тохируулан хийж гүйцэтгэдгээрээ олонд танигдсан билээ. Тэгвэл одоо Монгол үйлчлүүлэгчид ч Солонгос улсыг зорин энэхүү дэвшилтэт мэс ажилбарыг хийлгэж цаг хугацааны эрхэнд алдагдсан залуу төрхөө эргүүлэн авах боломжтой боллоо.
Тус эмнэлгийн эмч Хан Гю Нам нь 18 жилийн мэргэжлийн туршлага болон ур чадвар дээрээ тулгуурлан 345 SMAS нэртэй арьс татан залуужуулах дэвшилтэт аргыг боловсруулан, Солонгос улсын зохиогчийн эрхийн патент авчээ.
Тусгай патенттай 345 SMAS арьс татах ажилбарын давуу тал
Хэрвээ 30 настнууд төрөл бүрийн арьс арчилгаа, хайлдаг өргөгч утас, аппаратын тусламжтайгаар залуу төрхөө хадгалж үлддэг бол 40, 50-с дээш насныханд эдгээр үйлчилгээнүүд нь ихэвчлэн төдийлөн урт хугацааны үр дүн өгч чаддаггүй. Энэ тохиолдолд мэдээж эдгээр насныханд арьс татах мэс ажилбар хамгийн оновчтой шийдэл болдог. Ийм төрлийн мэс засал хийдэг эмнэлгүүд ихэвчлэн арьсны зөвхөн өнгөн давхаргыг өргөж татдаг бол 345 Гоо Сайхны Мэс Заслын Эмнэлэг нь арьсны гүнд байрлах булчингийн SMAS давхарга болон шөрмөсийг тус, тус татан дотор талд нь хайлдаг утсаар давхар бэхэлгээ хийж өгдгөөрөө давуу талтай. Ингэснээр арьсны үндсэн унжилт татагдаж илүү натурал, хиймэл бус харагдахаас гадна ирээдүйн унжилт сулрал удааширна. Мөн уг ажилбар нь нүдэнд ил харагдах сорви, оёдол үлдээдэггүй гэдгээрээ онцлог.
Мэс ажилбар хэрхэн хийгддэг вэ?
Юуны өмнө үйлчлүүлэгч эмчтэйгээ онлайнаар харилцаж, арьсны нөхцөл байдлаа харуулсан зургаа явуулан өөртөө ямар ажилбар тохирох талаар ерөнхий мэдээлэл авна. Мэс засал унтуулах тариатай хийгдэх ба нийт хоёр цаг орчим үргэлжилнэ. Эмч чихнээс дээш буюу чамархай орчмын хуйханд 4,5 см урттай нарийн зүсэлтийг үсний хүүдийг гэмтээлгүй хийснээр ил харагдах сорви үлддэггүй бөгөөд сорви дээр үс ургах боломжтой байдаг. Мэс засал дууссаны дараа үйлчлүүлэгч эмнэлэгт нэг цаг орчим амраад эргээд зочид буудалдаа очиж болно.
Эдгэрэлт, үр дүн
Эмчийн ур чадвараас хамааран мэс заслын дараах хавдалт, хөхрөлт харьцангуй бага ба боолт хийлгэх шаардлагагүй юм. Мөн өвдөлт, зовуурь бараг мэдрэгдэхгүй тул маргаашаас нь л шоппинг хийж, ойр зуур ажлаа амжуулах боломжтой. Нөхөн сэргэлтийн хувьд мэс ажилбар хийлгэснээс дөрөв хоногийн дараа хаван бууж, долоо дах өдрөөс оёдлоо авхуулна. Ерөнхийдөө үйлчлүүлэгч Өмнөд Солонгос улсад 7-10 хоноход хангалттай. Тухайн үйлчлүүлэгчийн биеийн онцлогоос шалтгаалж сарын дотор бүрэн эдгэрнэ. Энэхүү мэс засал нь дунджаар 15-20 насаар залуужуулахын зэрэгцээ үр дүнгээ 10 жилийн турш хадгална гэдгийг 345 Гоо Сайхны Мэс Заслын Эмнэлэг онцоллоо.
Үнийн мэдээлэл
345 SMAS арьс татах мэс засал нь үйлчлүүлэгчийн арьсны унжилтаас шалтгаалаад 3,000,000-6,000,000 воны хооронд хийгдэж байна. Энэ нь мэс ажилбарын үр дүн болон чанартай харьцуулахад маш боломжийн үнэ юм.
345 Гоо Сайхны Мэс Заслын Эмнэлэг
Хаяг: Сөүл хот, Гангнам дүүрэг
Утас: +8210-5756-3450
7244-1111
Instagram: @345ps_mn
Facebook: 345 Гоо Сайхны Мэс Заслын Эмнэлэг
Төлбөртэй нийтлэл