Хайх

Байгалийн, гэрэлтсэн нүүр будалтыг хэрхэн хийх вэ: Үндсэн хоёр алхам

Байгалийн, гэрэлтсэн нүүр будалтыг хэрхэн хийх вэ: Үндсэн хоёр алхам

Будаггүй нүүрний тренд дэлгэрлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан зохион байгуулагдсан Christopher Kane хавар-зун 2018 загварын шоу дээр моделиуд өөрсдийн ямар ч будаггүй гэмээр байгалийн, гэрэлтсэн дүр төрхөөрөө үзэгчдийн сэтгэлийг сэргээлээ. Хэтрүүлсэн контуринг, тод өнгийн тень гэх зэрэг зоригтой шийдлүүд саяхан тренд болж байсан энэ үед будаггүй төрх нь цоо шинэ уур амьсгал авчран шинэлэг мэдрэмж төрүүллээ. Уг загварын шоуны үеэр Nars брэндийн мэргэжлийн нүүр хувиргагчид моделиудын нүүр будалтыг хариуцсан бөгөөд ингэхдээ тэд зөвхөн Nars x Christopher Kane цуглуулгын тенийн иж бүрдлийг ашиглажээ.

 

 



Ийм төрлийн нүүр будалтыг хийхэд тун хялбар. Хамгийн гол нь арьсаа чийгшүүлж, гэрэл ойдоггүй праймер түрхэж, матт эффекттэй суурь крем тавих хэрэгтэй. Эцэст нь арьс шаазан мэт нэгэн жигд гадаргуу ба өнгөтэй болох учиртай. Харин будалтын хувьд гэвэл дээр дурдсан тенийн иж бүрдэлтэй ижил төстэй бүтээгдэхүүнээс хамгийн цайвар өнгийн тениудыг ашиглан нүүрээ гэрэлтүүлнэ. Нүдний дотор буланд мөнгөлөг эсвэл сувдан тень түрхэж, харин дээд зовхины гол хэсгийг алтлаг, боронзон эсвэл цайвар ягаан тениэр тодотгоно. Энэ бүхнийг хурууныхаа өндгөөр эсвэл тусгай багс ашиглан түрхэж болно. Хамгийн гол нь тенийн өнгө тунгалаг, харин гялалзсан эффект нь жижиг ширхгүүдтэй байх учиртай юм шүү.

 

цааш үзэх