Хайх

Белла Хадид нүүр будалт хийхийг заана

Ямар уруулын будаг сонгох, яаж контур зурах…

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөрхөн Dior брэнд нэгэн таатай мэдэгдэл хийлээ. Тэд тун удахгүй Белла Хадид болон тус брэндийн гоо сайхны бүтээлч захирал Питер Филипстэй хамтарч нүүр будалтын сургалтыг видео бичлэг байдлаар явуулах гэж байна

Dior-ын гоо сайхны бүтээлч захирал Питер Филипс бидэнд ямар ч нөхцөлд тохирох, төгс нүүр будалт хийхийг энэхүү арван ангит видео хичээлээр зааж өгнө. Харин нүүр будалтыг брэндийн албан ёсны төлөөлөгч, загвар өмсөгч Белла Хадид дээр турших гэнэ.

Сургалт яг ямар хэлбэрээр явагдах нь одоогоор тодорхойгүй байгаа ч Dior саяхан нэгэн тизер бичлэг цахим сүлжээгээр цацлаа. Бичлэгээс харахад зураг авалт Белла Хадидын гэрт явагдах бололтой.

цааш үзэх