Кара Делевинь Yves Saint Laurent-ын сурталчилгаанд
18 +
Yves Saint Laurent брэндийн Rouge Pur Couture улаан уруулын будагны илэн далангүй сурталчилгаанд Кара Делевинь оролцлоо
Кара Делевинь амласан ёсоороо ойрын хугацаанд загвар өмсөгчийн мэргэжлээ орхих бодолгүй байна. Залуу бүсгүй шинэ кинонд тоглоод маш завгүй байгаа хэдий ч загварын зураг авалтад оролцох цаг гаргаж байгаа бололтой. Энэ удаад модель Yves Saint Laurent Rouge Pur Couture уруулын будгийг хагас нүцгэлсэн байдалтайгаар сурталчиллаа. Yves Saint Laurent болон Кара нарын хамтын ажиллагаа олон жилийн турш үргэлжилж байгаа билээ. Тэрбээр брэндийн шинэ цуглуулга болон зарим бүтээгдэхүүнүүдийн нүүр царай болж байсан юм.