Хайх

Chanel алдартнуудын гоо сайхны нууцыг дэлгэх цуврал видео хийж байна

Chanel алдартнуудын гоо сайхны нууцыг дэлгэх цуврал видео хийж байна

Эхний оролцогч Жизель Бундхен

Text: Б.Амина


Зураг:

Моделиуд гоо сайхны өдөр тутмын арчилгаандаа ямар арга хэрэглэдгийг харуулахаар Chanel Beauty Talks нэртэй цуврал видео хийж байна

Chanel Beauty Talks богино хэмжээний видео бүхий цувралын эхний дугаарт Жизель Бундхен оролцжээ. Цуврал бичлэгүүдээс алдартай бүсгүйчүүд өдөр тутамдаа арьсаа хэрхэн арчилдаг мөн нүүр будалтаа хэрхэн хийдэг тухай мэдэх боломжтой юм. Цувралын эхний дугаар маргааш буюу 14-нд Chanel-ын албан ёсны сайт дээр тавигдана.

 

Beauty Talks цуврал бичлэгийн хөтлөгчөөр Chanel-ын өнгө, нүүр будалтын олон улсын дизайнер Лючия Пика ажиллажээ. Жилийн өмнө Лючия Питер Филипсын халааг авсан бол үүнээс өмнө Их Британи, Францын Vogue сэтгүүлд ажиллан, загварын долоо хоногуудын үеэр моделиудын нүүр будалтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм.

 

цааш үзэх