Хайх

Christian Dior-ын La Collection Privee цувралын шинэ үнэртэн

Christian Dior-ын La Collection Privee цувралын шинэ үнэртэн

Сав дүүрэн сарнай

Text: Buro.Mongolia


Зураг:

Dior ордны сүрчиг бүтээгчид хэрэглэгчиддээ нэгэн шинэ бэлэг барилаа. La Colle Noire хэмээн нэрлэгдсэн шинэ үнэртэн нь хавар ургадаг май цэцэг дээр үндэслэгджээ

Christian Dior-ын La Collection Privee цуглуулгад шинэ үнэртэн нэмэгдлээ. Тавдугаар сарын сүүлийн өдрүүдэд брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр La Colle Noire бүтээл худалдаалагдаж эхэлсэн байна. Гонзгой хэлбэр бүхий савлагаатай үнэртэй усны гол орцоор май цэцэг тодорч, цэцэг ба модны аястай үнэр бий болгожээ. Загварын ордны хамт олон энэхүү үнэртнийг үүсгэн байгуулагч Кристиан Диор ба Францын Грассе хотод байрших түүний хайрт эдлэн газарт зориулсан гэнэ. Эдлэн газрын орчин тойронд маш том талбайтай цэцгийн хүлэмж байдаг байсан бөгөөд агуу дизайнер амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэнд май болон мэлрэг цэцэг тарьдаг байжээ.

цааш үзэх