Хайх

Comme des Garçons шинэ сүрчиг гаргалаа

Comme des Garçons шинэ сүрчиг гаргалаа

Унисекс найрлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Шинэхэн Dot сүрчигний найрлагад амбер мод, шилмүүст мод болон гүгэл орсноор мартагдашгүй сайхан үнэр бүрджээ

Баярын уур амьсгалаас холдож амжаагүй болоод ч тэр үү Dot нэртэй сүрчгийн савлагаа бидэнд яг л цагаан бөөрөнхий чимэглэлтэй, хар өнгийн гацуур мод шиг харагдах юм. Гэхдээ Comme des Garçons шинэ сүрчигээ баярын энэ үед танилцуулсан нь нарийн учиртай биш гэж үү?

Шилмүүст мод, гүгэл ба амбер мод гэх зэрэг дээр дурдсан орцоос гадна сүрчгийн найрлагад жүрж, чинжүү ба ногоон навчисын гашуун аястай үнэр орсон байгаа. Сүрчиг бүтээгч Лукас Сьюзак өмнө нь Givenchy, Armani, Jil Sander ба Burberry гэх том брэндүүдэд зориулж үнэртэн бүтээж байсан туршлагатай билээ. Тэрбээр энэ удаагийн бүтээл дээрээ үнэхээр их хичээл зүтгэл гаргаж ажилласан нь илт харагдлаа. Сүрчиг унисекс найрлагтайгаас гадна мөн маш нууцлаг, өвөрмөц үнэртэй болжээ.

Comme des Garçons шинэ сүрчиг гаргалаа (фото 1)

цааш үзэх